17.

1.1K 132 15
                                    


__________________________________________________________________________________

Тохилог ажлын өрөөнд нас намба тогтсон хөгшин эр том хүүгийн хамтаар цай оочлон суух бөгөөд цагаан хуудастай учир нь үл ойлгогдох олон бичиг баримтыг эргүүлж, тойруулан шалгана.

Цэвэрхэн хувцасласан залуу хүү дасал болсон эрхэмсэг харцаа гутлынхаа хоншоор дээр тогтоон овоорсон их ажилтай байгааг нь мэдэх атлаа үл мэдэх шалтгаанаар дуудчихаад юу ч дуугарахгүй байх аавыгаа харааж зүрхлэхгүй ч дотроо хангалттай ихээр үзэн ядаж байлаа. Уур савссан халуун цайнаас ганц балгаж орхиод ширээн дээр өмнөхөө бодвол чанга тавибал түүнийг байгааг ч мартаж орхив уу гэж бодохоор ажилдаа хамаг анхаарлаа хандуулсан хөгшин эр чангахан чимээнд дээш харвал хөмсөг нь зангирч ирсэн хүүгээ хараад инээд нь хүрэх шиг санагдан овоорсон их бичиг баримтаа ширээн дээр тавиад анхаарлаа хандууллаа. Одоо үгүй бол тэр тэвчээрдээ зааг тавиад өрөөг орхиж чадахаар хүн.

"Тэр хүү тэгтлээ их таалагдаа юу?"

"Таалагдаагүй бол үхэх байсан ч зөвшөөрөхгүй байсан."

"Хоёр жил хүлээнэ гэхэд их гутарсан харагдахгүй байх чинь?"

Сан инээвхийлэн, "Хослох улирлын сүүлээр сүй тавина. Би буруу сонсоогүй биз дээ?"

Чүэ Сайдтай нууцхан ярьж амжсан бяцхан яриаг нь хэдийн сонсчихсон Сан руу Чүэ ноён сэжиг бүхий харан, "Чи байнга өрөөний үүдээр эргэлдэж хүний яриа сонсож явдаг юм биш биз?"

Сан "Санаандгүй." хэмээн хоолойгоо засан харцаа өөр тийш шилжүүллээ.

"Манай удамд л үлдэх ёстой байсан фермон дарагчын жор Чүэ Сайдын гарт очсон. Юуг золиосонд гаргасныг мэдэж байгаа биз дээ? Үүргээ умартах хэрэггүй. Ямар арга ашиглах чинь хамаагүй болохоор хүүг өөрийн мэдэлд оруул. Удам залгах юунаас ч илүү чухал.

"...Бомгю нэгэнт найдвар тасарснаас хойш."

Хүндхэн дарамт дахин түүний нуруун дээр бууж байгаа нь энэ. Чүэ Сүбин үнэ цэнээ өөртөө шингээж чадсан бяцхан үнэт эрдэнэ байсан юм. Үүнээс үүдэн ойртох үнэхээр хэцүү гэдгийг Сан хэдийнээ ойлгосон. Сүбинд шунаагүй гэвэл худлаа, сонирхлыг нь татаагүй гэвэл үнэмшилгүй. Гэхдээ, ер сэтгэлд нь өөр нэгэн торж үлдээд шулуудсан сэтгэл нь замаасаа буцаж ирээд ганц зүрх нь хоёр хуваагдсан аж.

Урд нь суух эр гаднаа гаргадаггүй атлаа дотроо маш олон зүйлсийг таамаглаж, төлөвлөсөн байдаг. Тиймээс ч одоогийн амжилтыг өөрийн болгож, асар их хүндэтгэлийг зүүсэн байдаг биз. Чүэ Ноён ганц Саныг бодсондоо ч фермон дарагчыг Чүэ Сайдын гарт оруулсан гэвэл их хэцүү. Түүний ах болох ерөнхийлөгч суудлаасаа буух үед улсын эрхэм суудал Чүэ Сайдад очих нь тодорхой зүйл байгаа юм. Улс төрийн асар нэр хүндтэй явдлын дараа түүний худыг өөрийгөө гэвэл дахиад л нэр хүнд нь тэнгэр тултлаа өсөж, асар их ашиг орлогыг халаасандаа оруулах нь мэдээж.

' Your World ' [Completed]Where stories live. Discover now