_________________________________
Чин сэтгэлийн угаас сэтгэлээ өгч байгаагүй хөвгүүнтэй гэрлэлт зохиох болсон нь одоог хүртэл хүнд шийдвэр хэвээр байлаа. Хайрласан хүн нь шоронгийн хаалга татаагүй байсан бол гэрлэхгүй гэж гүрийгээд, Үёныг дагуулаад явах зориг дотроос нь асаж байсан ч гэлээ Сан бүгд оройтсон болохыг төвөггүй мэднэ.
Гэр бүлийн өгсөн үүргийг хэдий чинээ санаж, төдий чинээ биелүүлэх гэж оролдоно. Өөрийн эхэнд тавих дүрэм, журам мэт.
Харин энэхэн мөчдөө Сан, Сүбиныг ч мөн адил өөр шиг нь хайрт нэгнээ алдсан болохыг үгсээс нь, үйлдлээс нь, нүднээс нь олж мэдлээ. Ямар өр өвдмөөр харагддаг юм бэ? Өөрийнх нь хажууд аргадах хэн ч байгаагүй, ганцаар нулимс дуслуулдаг өдөр олон байсан ч, адил гунигт зовлон амссан Сүбины хажууд байж үүнийг нь нимгэлж өгч байгаадаа яагаад ч юм бэ тэрээр баярлаж байлаа.
Сан машины рулийг дэрлэн, Сүбин рүү харж "Чүэ Ёнжүныг новшийн үнэнч гэж бодоод дургүй хүрч байсан чинь үгүй байжээ?"
Сүбин машины цонхоор гадаах орчныг чимээгүй ажиглан, одоо ч тод үзэгдэх дүр зураг хүчтэй хатгах цээж рүүгээ цохиход хүргэнэ.
Сан "Наад мэдрэмж чинь ямар хэцүү гэж санана? Надад ч гэсэн учиргүй хайртай нэг хүн байсан юм. Мэдээж чам шиг хүн бүр уулга алдмаар үзэсгэлэнтэй биш л дээ. Гэхдээ надад байж болох, надад олдож болох хамгийн гоёмсог урлагийн бүтээл гэдгийг сүүлд ухаарсан юм. Би гэвэл юу ч хийж чадахаар хүн. Тэр бяцхан зүйлд л өрөвдөж, уярдаг зөөлхөн сэтгэлтэй жаал байсан юм. Одоо танигдахын аргагүй өөрчлөгдсөн нь л намайг өвтгөж буй ганц зүйл."
Яриаг нь анхааралтай сонсож суусан хүүгийн цааш орсон хоолой машинд дуулдав.
"Тэр одоо хаана байгаа юм?"
"Хорих ангид." хэмээн хэлснийхээ дараагаар санаа алдан инээмхийлвэл юу асууснаа ойлгосон хүү амаа жимийн өөрөөс нь ч хүнд зовлонг туулж буй Альфа залууг өрөвдөх шиг.
"Хааяа ч болов түүнийхээ талаар хэн нэгэнд ярьж бачуурсан сэтгэлээ дарахыг хүсдэг байсан юм. Сайхан болчихлоо! Сонсож өгсөнд баярлалаа, Чүэ Сүбин."
"Би таныг мөс шиг хүйтэн сэтгэлтэй нэгэн гэж боддог байсандаа харамсчихлаа. Итгэж болох юм шиг санагдаж байна."
Бие нь эргэж очсон ч тархи нь дахиж итгэмээргүй, гашуун өвдөлт амссан сэмэрсэн зүрх нь 'битгий' ч гэж байх шиг ээ. Тэр тийм л хэмжээнд урам хугарч, өвдөж байлаа. Хайр гэх сайхан нэртэй гаслант там гэж таамаглах боломж олдоогүй юмсанж.
YOU ARE READING
' Your World ' [Completed]
Fanfiction" Чиний Омега фермон үнэхээр өргөн хүрээтэй тархдаг. Тэгээд чи энэ шударга бус нийгэмд өөрийгөө хамгаалж чадна гэж бодоод байгаа хэрэг үү?." ' Оддын туяанд дэлбээлсэн чи бид хоёрын хайр ' [ Уг бичвэр дээр гарах үйл явдал, дүрийн зан араншин гэх мэт...