31.

880 137 34
                                    


_________________________________

Өвлийн исгэрэх хүйтэн салхи чихнээ дуулдаж, бударсан цагаан цас нүдийг нь өвтгөсөн ч энэ бүхнийг амар тайвнаар мэдрэх гэж тагтан дээр сууна. Хайртай залуугаа ирнэ хэмээн найдаж нүд нь ганц газраа тогтож ядаж байлаа. Амнаас нь хүйтэн уур гарч даарсан нь ил боловч тэр дулааныг мэдрэхийг хүссэнгүй. Дарамт сэтгэлийг нь нөмрөх болохоор ч тэр үү..

Хүйтний улирал эхэлж эхэн сард нь бяцхан хөвгүүний хорвоод мэндэлсэн баярын өдөр болдог билээ. Үүнийг ч дөхүүлж сайн таньж мэдэхгүй газарт нь хүүгээ эгчтэй нь хамт аваачсан эцэг хатуурхах гээд барсангүй төрсөн өдрөөр нь далим хийж буцан гэрт нь авчиржээ.

Хэдхэн цагийн дараа гэхэд л түүний төрсөн өдөр болно. Энэхэн орчлонд дуугаа хадааж, хайрлах хайрлуулахын үнэн мөнөнийг мэдэх гэж ирсэн үзэсгэлэнт омеган мэндэлсэн тэр өдөр.

Бүхний сэтгэлийг догдлуулж, сандаргасан тэр өдөр дахин давтагдахад хэдхэн цаг.

Энэ жилийн хамгийн эхний мэндчилгээг тэрээр найз залуугаасаа л авахыг хүсэж байлаа. 'Хайртай' хэмээн шивнээд чангаар тэврүүлэх талаараа хүсэж, хүлээнэ.

Хайрыг мэдэрсэн цагт бүгдийн эхлэлд тэр хүн л бодогдох нь сайхан.

Нил ягаан, ваниллан анхилуун үнэр агаарт тархаж тэрээр ашиглах болсон фермон дарагчыг өнөөдөр харин ашиглахаас татгалзсан байлаа. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ээ. Хүсээгүй болохоор л тэр.

Ёнжүны үнэр их гашуун, хүнд. Хуш мод, давирхай түүний суурь болсон тамхины утаа. Хэрвээ тэр фермоноо удирдлагаасаа гаргаж, хүчтэй цацах юм бол тэсэх хүн тун ховор. Гэхдээ гайхалтай нь Сүбин үүнд юунаас ч илүү дуртай. Үнэрлэх тусам амар амгаланг мэдэрч, ямар ч аюулгүй мэт санагдан, бие нь ямар нэг зүйл хүсэх нь тэднийг хоёр биенийхээ 'жинхэнэ' болохыг илтгэдэг. Гэхдээ энэ бүх байгалиас заяагдсан мэдрэмж, мэдрэхүйг эцэг нь хүчээр хорьж байгаа нь гунигтай юм.

Хэчнээн хол байсан ч өөртэй нь ойртоод ирэхийн цагт салхинд туугдсан Ёнжүны үнэрийг Сүбин дор нь таньдаг болчихсон нь нуух юун. Хазаагүй боловч бие нь бага багаар нэгдэж буй хоёр бие махбод.

Үнэхээр удаан суусан ч өөрийн Альфан үнэрийг авж чадаагүй хүү нөмөрсөн хөнжлөө эвхэж, тагтнаасаа буун өрөө рүүгээ оров.

"Сөүлд ирснээ уг нь хэлсэн л юмсан."

Хэдэн долоо хоногоор авсан чөлөөний хугацаа дууссанаар тэр маргааш хичээлдээ явах болж, эмхлэн өлгөсөн дүрэмтийг санаа алдан харах аж. Тэхён хувийн амьдралдаа анхаарах ёстойгоо тайлбарлаж, Ёнжүн эрүүл мэндийн байдлаасаа болж чөлөөлөгдсөн. Тэр маргааш машинаар хүргүүлчхээд л сургууль руу орохоос эхлүүлээд өөр рүү нь шунал, тачаалдаа баригдсан Альфа нарын дунд ганцаар явах ёстой. Энэ бүхэн түүний сэтгэлийнх нь угт асар их айдас авчирна. Гэвч түүний хувьд хамгийн новшийн зүйл нь ердөө л маргааш Чүэ Сан ирэх нь байлаа.

' Your World ' [Completed]Where stories live. Discover now