23.

1K 132 14
                                    

_____________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

_____________________________

Сэргээсэй, эдгэрээсэй, оронд нь би байсан бол.. Өдөр хоног бүр ингэж бодон шаналдаг байсан мөчүүд нь өнөөдрөөр дуусгавар болж байлаа. Дэндүү их баярлаад нүүрнээс нь инээд салаагүй ч, од эрхэс түгдэг тэр үзэсгэлэнтэй нүднээс нь нулимс тасралтгүй урсаж байв.

Үзлэгийн эмч нарт саад болохыг хүсээгүй болохоор өрөөний үүдэнд чимээгүйхэн сууна. Ойр хавийг анхаарах ч сөхөөгүй тэрээр 'Ёнжүн сэргэчихсэн' гэсэн үг л толгойд нь эргэлдэх ажээ. Ямар их хүлээлээ дээ.. Ингэх хооронд мөрөнд нь хэн нэгний дулаан гар хүрэх шиг болж цочин босвол Тэхён өөрийн нөхрийн хамт зогсож байх нь тэр.

"Яагаад дотогшоо орохгүй энд сууж байгаа юм? Биеийн байдал нь хэр байна?"

"Хүлээгээрэй, Сүбин? Чүэ Сүбин?"

"Ө-өө Бомгю хён?"

Дотно бус танилууд төсөөлөөгүй газар нэгэнтэйгээ таарсандаа ихэд гайхширан хоёр тал дахь холбоогоо ойлгох гэж хичээн зогсоход хаалга онгойн сувилагч эмэгтэй гарч ирлээ.

"Өвчтөн Чүэ Сүбиныг асууж байна."

2 сар ухаангүй түүнийг харж сууснаас биш ярилцаж үзээгүй шүү дээ. Чангаар тэврээд авна даа гэсэн бодол нь цаг нь тулаад ирэх үед салхинд хийсэж, дэмий сандран зогсов. Урт ургасан хар үсээрээ уйлснаас үүдэн улайчихсан хоёр нүдээ далдлан урт амьсгал аван дотогшоо оров. Хосууд ч дуталгүй ардаас нь чимээгүйхэн алхлаа.

Танил бус орчинд сэрсэндээ дэндүү балмагдсан залуу хүү одоо л юу болсныг хангалттай ойлгосон бололтой навч нь дуусаж, цас тогтсон нүцгэн моднуудыг чимээгүй ажна. Сахал ургаж, ухаангүй байх саруудад арьс нь хангалттай цонхийсон ч царайлаг хэвээрээ байх өөрийн Альфаг Сүбин дэндүү биширч байсан юм.

"Гаднах орчин үзэсгэлэнтэй харагдаж байна."

Цагаан өнгөнд хучигдсан Сөүл түүнд таалагдсан шинжтэй нүүрэндээ хөнгөхөн мишээл тодруулаад харцаа шилжүүлэн зүүдэндээ хамт байж харагддаг бяцхан хөвгүүнийг үзэн уруулаа жимийлээ. Сэтгэл хөдлөлөө барьж байгаа юм. Өөрийн биеийг үл хайхран түүнийг л гэсэнд харамсаагүй юм. Тийм их хайрладаг залуу нь ямар ч бэртэл гэмтэлгүйгээр урд нь эв эрүүл зогсож байгаа нь таалагдсан юм.

' Your World ' [Completed]Where stories live. Discover now