Цонхоор орж ирэх салхи биеийг нь дааруулж, хүйтнийг ч ажрахгүй бодолд автсан хүү одоо л ухаан орох шиг сандлаасаа босон тагтаа хаалаа. Ухаан санааг нь тэртээ хол аваачсан аавынхаа хэдэн үгсэд одоо ч үл итгэн хэчнээн үгүйсгэхийг хүсэвч нэгэнт оройтжээ. Бяцхан зүрхээ хэдийн хэн нэгэнд бэлэглэчихсэн байхад эзэндээ очсон зүрх яаж зүгээ өөрчлөх билээ? Сүбин гэх хүү Ёнжүнд юунаас ч илүү хайртай шүү дээ. Бодол, зүүдэнд нь үехэн орж ирж, нүүрэнд нь инээмсэглэл бэлэглэж энгэрт нь эрхлэх сэн гэсэн шуналтай хүслээ сүүлд эргэцүүлж үзэхийн цагт Чүэ Ёнжүныг л өөрийнхөө жинхэнэ хос гэж ойлгосон юм. 2 сарын өмнө өдөр бүрийг тэр хүнтэй өнгөрөөхөд хувцсанд нь шингэсэн хуш мод, давирхайны үнэртэй фермон одоо ч хамарт нь цоргино. Ийм байхад бурхан хүртэл бие, сэтгэлийг нь хориглож зүрхлэхгүй биз.
Аавдаа гомдож уурласандаа тэр өрөөнөөсөө барагтаа гарахаа больсон байв. Сонссон зүйлдээ итгэж ядан суугаад хайрт дээрээ очиж чадалгүй гурав хоножээ. Байдал өөрчлөгдөх шинжгүй бол тэрэндээ яаж хэлнэ дээ гэсэн бодол дотроос нь өвтгөнө. Тэр магадгүй хэлж чадахгүй байх. Яаж хэлэх вэ дээ! Нүд рүү нь хараад л зүрх нь үхнэ биз.
_
Ёнжүн эцэг эхийн хамт явснаас хойш ер өөрийг нь эргэж ирээгүй Сүбинд санаа зовохын зэрэгцээ багахан гомдох аж. Ухаан ороогүй үед нь өдөр болгон ирдэг гэж дуулдсан байж ухаан нь сэргэг, бие нь сайжирсан үед сураг чимээгүй алга болчихсонд тэрээр гайхаж гүйцээд байлаа.Өдөр бүр Ёнжүны биеийн байдлыг нь асууж, эргэлтээр ирэх хүмүүс тасрахгүй байх агаад өнөөдөр ч мөн адил 2р курсын оюутны зөвлөл ирсэн байв. Хичээлдээ барагтаа очихоо больчихсон ч түүний танилууд түүнийг хараахан мартаагүй бололтой. Даан ч залуу Альфа хаалга нээгдэх чимээ гарах бүрт Сүбин байна гэж найдахдаа одоо ч бүр залхаж гүйцэн, ихэд дуу муутай байх нь тэр.
"Уучлаарай, би хоцорчихсон уу?"
Хаалга дахин нээгдэж танил хоолой сонсогдоход цонх ширтэж суусан тэрээр харцаа эгнэн зогссон хүмүүс лүү шилжүүллээ. Жон Үён. Төсөөлөөгүй нэгэн нь хүрээд ирчихсэнд гайхшран үйлдэл бүрийг нь нүд салгалгүй ажив.
"Сэргэсэнд чинь баяр хүргэе. Биеийн байдал чинь тааруу байгаа гэж дуулахдаа их санаа зовсон."
Хийсэн хэргийг нь мэдэхгүй нэгэнд сайхан сэтгэлтэй оюутан. Үнэн нь илчлэгдвэл хайранд сохорсон тэнэг жүжигчин.
Үён барьж ирсэн цэцгээ цонхны урд тавиад, түүнд шим тэжээл болж болох бүхий л зүйлсийг авчихсан бололтой хоёр тор дүүрэн идэх зүйлсийг буйдан дээр аваачлаа.
YOU ARE READING
' Your World ' [Completed]
Fanfiction" Чиний Омега фермон үнэхээр өргөн хүрээтэй тархдаг. Тэгээд чи энэ шударга бус нийгэмд өөрийгөө хамгаалж чадна гэж бодоод байгаа хэрэг үү?." ' Оддын туяанд дэлбээлсэн чи бид хоёрын хайр ' [ Уг бичвэр дээр гарах үйл явдал, дүрийн зан араншин гэх мэт...