8.

1.4K 178 21
                                    

★★★

____

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

____

Зуны улиралд байж болох энгийн л нэг дулаахан шөнө. Гэхдээ бусад шөнүүдийг бодвол намрын улирал дөхсөнийг илтгэн багахан салхи онгорхой цонхоор сийгэн жингүйдүүлнэ. Цонхны урд сандал дээрээ тухлаж суусан халаднаас өөр юу ч үгүй залуу даарсандаа томхон онгойлгосон цонхныхоо тал хэсгийг хаан буцан суудалдаа суулаа. Тэрээр жүүс балгангаа интернет ертөнцөөр харин ч нэг аялаж байлаа. Хэд хэдэн нийтлэл гүйлгэхэд түүний аавийн амжилттай бизнесийн талаар хэд хэдэн мэдээ хальт үзэгдэнэ. Залуу олон жилийн өмнөөс өөрт нь хамааралгүй болсон хүний нөхцөл байдлыг тийм ч их сонирхохыг хүсээгүй учир шууд л доошлуулав.

Яг энэ үед түүний хамгийн дуртай 'ганцаараа байх' нөхцөлийг хэн нэгэн бөх зүрхтэн нь эвдэж гэрийнх нь хонх дуугарлаа. Залуу тухтай байдлыг нь эвдсэнд ихээхэн дургүйлхэж амандаа хонх дарсан нэгнийг хараасаар үүд лүүгээ очвол Кан Тэхён байх нь тэр. Хөмсөг нь зангирч, нүд нь улаасжээ. Тэр уурлачихаж. Яаж уурлахгүй байх вэ дээ, хэнэггүй найз нь Сүбиныг дураараа авж явсан. Чүэ Сайд үүнийг мэдвэл ажлаасаа халагдах дээрээ тулчихсан байна шүү дээ.

Ёнжүн арай ч хаалгаа нээчихсэнгүй ууртай найзаасаа болгоомжлон хаалганы цаанаас "Яах гэсэн юм?" гэв.

"Эхлээд хаалгаа нээ! Анхааруулсан шүү, Чүэ Ёнжүн!"

"Би хаалгаа нээчихвэл чи намайг цохиж унагаах байлгүй. Чадахгүй ээ, ингэж цагаа үрж байхаар хайрт дээрээ оч, Бомгю чамайг байнга л хүлээж байдаг биз дээ?"

"Чамайг хэлсэн хэлээгүй очих болохоор хаалгаа нээ, тэнэг новш минь! Ярилцъя."

"Нударгаараа юу?"

Эцсээ хүртэл гүрийх Ёнжүнаас болж Тэхёны тэвчээр алдагдан уураа гэм зэмгүй хаалганд гаргахгүйн тулд уртхан амьсгаа авсаар муу санаатай түүнийг хэрхэн аргалж орох талаар бодно.

' Your World ' [Completed]Where stories live. Discover now