__________________________________________________________________________________
"Омега их харагдахгүй байх чинь. Ямар уйтгартай юм бэ? Чи арай намайг энэ новшийн бетануудтай цагийг өнгөрөө гэж байгаа юм биш биз? "
" Хүлээж бай. Чиний нүдийг хужирлах хүн удахгүй ирнэ. Хэнийг урьсныг бараг таамаглаж л байгаа биз дээ?"
Залуус яриагаа бүрэн ч дуусгаагүй байхад танхимд асар их шуугиан ноёрхож Улсын Хамгаалалтын Их Сургуулийн Жон Үён харц дээгүүр, эрхэмсэг төрхөө тодотгон орж ирэв. Өөртөө ихэд анхаарч, өмнөх өмнөхөөсөө илүү гоёсон байх нь түүний өгөгдмөл гоо сайхныг улам тодотгох шиг. Гэхдээ тэр түмний нүдийг татах гэсэндээ ч биш, хайрт нэгнийхээ нүдэнд онцгойлон тусахыг хүссэндээ л ингэсэн юмсанж. Хүрээд ирвэл их л сайхан сан.
"Сайн нэгнийг дурсахаар гэж. Бид чиний тухай ярьж байлаа. Ийм үзэсгэлэнтэй нэгэн муухан баярт минь ирсэнд талархаж байна."
Өнөөдрийн үдэшлэгийн зохион байгуулагч, төрсөн өдрийг эзэн гэх залуу эелдэг инээмсэглэл тодруулан турьхан гарнаас нь атгавал Үён ч мөн даруу инээд тодруулж байв.
"Танилцаач. Миний найз байгаа юм. Та хоёрыг сайн дотносоно гэж найдая."
Залуу илт давуу түүнд найзыгаа шахаж буйг хэдийн анзаарсан Үён илүү дутуу юм дуугаралгүй ядаргаатай Альфа залуугийн яриаг чагнан суухаас өөр аргагүй болов. Ирсэн байх хэмээн найдан Саныг нүдээрээ хайвал хажуухан ширээнд нь үзэсгэлэнтэй хүүгийн хамт инээд алдан ярилцан сууж байлаа. Магадгүй түүний сүй тавих гэж буй хөвгүүн байх. Яасан төгс зохицол вэ?
Саянаас хойш маш илт сээтэн хаяж байсан залуу түүнийг уух зүйлээр шахаж, Үёны бодол санаа хэтэрхий их Санд сатаарсандаа юу ч хэлэлгүй ууж байлаа.
Үдэшлэг эд дундаа орж залуус ч халж эхэлсэн байлаа. Эцэг эхийн хараа хяналт үгүй энэ газарт хүүхдүүд замбараагаа алдаж, булан тохой бүрт л нэгнийгээ бариад идчих шахуу үнсэлцэж, долоолцоно. Үнэндээ тэд ердөө л нэг шөнийн харилцаатай хүмүүс ажээ. Энэ үеэр тийм ч дотно бус залуугийн хундагалж өгсөн архинд хэт согтсон Үён нүд нь бүрэлзэн ур дахь замаа ч тогтож харж чадахгүй байсаар нэг буланд очин хана налан суув.
"Жон Үён! Согтчихоо юу? Хүсвэл чамайг хүргээд өгөх үү?"
"Муу хөгийн новш. Чамайг яах гэж байгааг чинь би мэдэж байгаа шүү.!" хэмээн залуу эр рүү долоовор хуруугаараа чичлэх нь тэр.
YOU ARE READING
' Your World ' [Completed]
Fanfiction" Чиний Омега фермон үнэхээр өргөн хүрээтэй тархдаг. Тэгээд чи энэ шударга бус нийгэмд өөрийгөө хамгаалж чадна гэж бодоод байгаа хэрэг үү?." ' Оддын туяанд дэлбээлсэн чи бид хоёрын хайр ' [ Уг бичвэр дээр гарах үйл явдал, дүрийн зан араншин гэх мэт...