26.

1K 151 20
                                    

_________________________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

_________________________________________

"Омега дүү чинь гадуур хоносон байна Чүэ Сүён! Ойлгож байна уу?

Сүхён ийш тийш холхин, ам хуурайгүй үглэх бол тэрнийг нь тоосон ч шинжгүй видео тоглоом тоглох Сүён эгч рүүгээ хальт ширэв татан "Ёнжүн дээр очиж л хоносон байгаа ш дээ. Сүртэй хүүхэн бэ." хэмээн их л тоомжиргүй дуугарав.

"Юу гэнэ ээ? Ер нь аав, ээж гэнэтийн томилолтоор явсан тулдаа л чи амьд мэнд байгаа юм, өөрийгөө азтай байна гэж бод!"

Сүхёны ууртай фермон өрөөнд тархахад Сүён хөмсөг зангидаж залхсан шинжтэй хүндхэн санаа алдаад угаас ялагдах шахсан видео тоглоомыг орхилоо.

"Угаасаа би Ёнжүныг хүргэнээ болгоно гээд шийдчихсэн байхад яавал гэж дээ! Минийх болоогүйгээс хойш."

Дураараа зүйл ярьж явдаг одоо ч төлөвшөөгүй дүрсгүй дүүгийнхээ чихнээс Сүхён ганцхан хүчтэй зулгаан чангахан орилуулж дөнгөв.

"Тэр ямар чиний бодлоор болчихдог асуудал уу! Яг одоо яваад Сүбиныг авч ир! Нэг хөөрхөн омега харчхаад замаасаа хазайсан л байх юм бол булшийг чинь ухчихсан хүлээж байя, хайрт дүү минь!!"

Сүён улайсан чихээ барин эгчийнхээ заналтай үгсэд дургүй нь хүрсэн янзтай их л муухай харсаар харшаас гаран явлаа.

"Энэ муу хүүхэн одоо гэрлэх болоогүй л юм байх даа! Хурдан хүнтэй суугаасай билээ!"

Нүүрэн дээр нь хэлж чадаагүй үгсээ холдох үед нь амандаа бувтнасаар харшийн доор байрлах гражаас машинаа аван эмнэлгийн зүг хөдлөв.

_

Өглөөг хамт угтах хүнтэй байна гэдэг юутай сайхан. Хайртай нэгнийхээ царайг харж нүдээ нээнэ гэдэг тэр өдрийн хамгийн эхний сайхан зүйл. Ердөө энэ жижигхэн зүйлс л аз жаргал юм шүү дээ.

' Your World ' [Completed]Where stories live. Discover now