_________________________________________
Бүтэн өдөр үргэлжилсэн уулзалтын үр дүнд Ёнжүны өвөө үнэхээр халуун, дулаан зөөлхөн хүн байсан юм. Сүбин тэр хоёр үг яриагаа нийлүүлэхэд ч амархан байлаа. Ёнжүн бараг л жийгдчихсэн гэхэд хилсдэхгүй биз. Хайртай нэгнийхээ хайртай хүнд хайрлагдана аа гэдэг юугаар ч үнэлшгүй баяр хөөр.
Залуу Альфа тэдний тушаалд хальт гарах хойгуур Ёнжүны бага нас ч яриан дунд нь сөхөгдсөн юм. Сүбин гэр бүл, эргэн тойрны гэх бүхэндээ хайрлагдаж ирсэн бол Ёнжүн хэд дахин өөр орчинд өсөж, бойжсон нэгэн байлаа. Анх удаа нэгэнтэйгээ харц тулгарах үед тэгтлээ их сүр жавхаа, хүчирхэг төрхийн ард юу нуугдаж байсныг Сүбин тэрхэн үедээ ойлгосон юм.
"Би аль залуугаасаа л харь нутагт амьдардаг нэгэн байлаа. Солонгост юу болж байгааг мэдэхгүй явдаг байсан ч гэнэт л нэг өдөр нааш сэтгэл шулуудан ирж, ганц хүүгийнхээ гэрт хэд хоноход орой бүр л Ёнжүны уйлах дуу өрөөнөөс нь хаддаг байсан юм. Айл гэрийн асуудал гээд тэрүүхэн тэндээ үлдээсэндээ одоо ч харамсдаг. Аав ээжийг нь явсан хойгуур л тэр бяцхан хүүтэй ярилцаж, тоглож цагийг өнгөрөөдөг байлаа. Одоо бодох нь ээ, их л гуниг дүүрсэн харцтай хүүхэд байсан шүү. Намайг буцаад алсыг зориход их л уйлж байсан юм даг. Тиймдээ ч одоо ч болтугай хайраар битгий дутаасай гэж боддог юм."
Тэмцээний өмнөх бие халаалтад төвлөрөх зуураа Ёнжүны өвөөгийн хэлсэн хэдхэн өгүүлбэр одоо ч жаал хүүгийн толгойд эргэлдэнэ. Яасан их зовлонг бие, сэтгэлдээ туулаа вэ? Яаж энэ бүхнийг давж чадсан юм бол? гэх асуулт сэтгэлд нь торж үлдсэн байв. Залуу хөвгүүн хариуцлага хүлээх сэтгэлгүй тийм хатуу хүмүүсээс яаж Ёнжүн гарсныг төсөөлөх гээд ч барсангүй.
Бусад багийн ширүүхэн өрсөлдөөн үргэлжлэх зуур арай гарах болоогүй жаал хүү багийн бэлтгэл дууссаны дараагаар үзэгчдийн суудлыг тойруулан харж Ёнжүныг ирсэн эсэхийг шалгав. Гэвч байсангүй. Бугуйндаа зүүсэн цагаа харвал тэрээр хэлсэн цагаас нь нэлээд хэдэн минутаар хоцорчээ.
YOU ARE READING
' Your World ' [Completed]
Fanfiction" Чиний Омега фермон үнэхээр өргөн хүрээтэй тархдаг. Тэгээд чи энэ шударга бус нийгэмд өөрийгөө хамгаалж чадна гэж бодоод байгаа хэрэг үү?." ' Оддын туяанд дэлбээлсэн чи бид хоёрын хайр ' [ Уг бичвэр дээр гарах үйл явдал, дүрийн зан араншин гэх мэт...