_________________________________________
2 сар байв.. Хайртыгаа ухаангүй байхыг харах үед сэтгэлдээ гэмшил тээн, царайг нь тольдчихоод буцаад гэр лүүгээ явж өнгөрөөсөн 2 сар.. Ёнжүны ухаан санаа хорвоогоос тасран ухаангүй хэвтсэн 2 сар.. Өвөл болж, Сөүл хот тэр чигтээ цагаанаар будагдсан байлаа. Хахир хүйтнийг ч ажрахгүй хүмүүс гадуур хайртай хүмүүсийнхээ гарнаас хөтлөн амар тайван явна. Тэднийг харах бүрдээ Сүбин бяцхан санаа алдаад өөрийн сэтгэлийг өөрөө аргадан эмнэлэг рүү урагшилдаг байв.
Харин өнөөдөр бүх зүйл өөр байх аж. Жаал хүү Ёнжүны том гарнаас атган, амьсгалын аппарат зүүгээгүй бүтэн царайг нь харж байгаадаа сугалаанд хожсон хүн шиг л ухаангүй их баярлана. 2 сарын өмнө зам дээр унахдаа, авсан шарх сорви нь хэдийн нүүрнээс нь арилж залуу Альфагын сайхан төрх нь тодорч байв.
Эмч уйланхай хүүг баярын үгсээрээ аргадан гарч чадалгүй зогсох аж. Агуу их хайр нүдэнд нь тусаж, залуу нас нь дурсамжан дунд нь үзэгдэнэ.
"Одоохон ухаан орох нь зайлшгүй, өөрөөрөө ч амьсгалж чадахгүй байсан хүү яаж сайжирсан байгааг хараач? Энэ үзэсгэлэнтэй жаал өдөр бүр уйлаад яасан царай муутай болчихсон юм бэ дээ.!"
Сүбин хөнгөхөн инээд алдан "Энэ удаа бол баярын нулимс. Үнэхээр шүү!"
Царайнд нь мишээл тодхон үзэгдэж эмч, сувилагч нар гарсан ч өдөр ирэх тусам гэгээ татаж буй арьсыг нь гараараа зөөлөн илж сэрэх үед нь дулаанаар тэвэрч өгөх талаараа, 2 сарын турш болж өнгөрсөн бүхий л явдлаа ярьж өгөөд, өдөржин ярилцах тухайгаа бодно. Энэ мөчид л хорвоод орших хамгийн жаргалтай хүн болчихсон юм шиг.
"Сэрэх үед чинь би таныг заавал болзоонд урина аа."
_________________________________
Өвлийн жавар нимгэхэн хувцсыг нь нэвтлэн жижигхэн биеийг нь дааруулан өмссөн пүүз нь доороос нь хайрж гадуур хувцсаа ч өмсөлгүй хичээл дундаасаа яараад гараад ирчихсэн өөрийгөө тэр хангалттай хараах аж. Гараа элгэндээ тэврэн бие нь чимчгэнэн хамар нь улайсан атлаа утас руу нь 'очиж байна' гэх богинохон зурвас үлдээсэн нэгнийг найдвар тээн хүйтнийг ч ажрахгүй зогсож байгаа нь энэ. Хоёр нүд нь танил болсон машиныг хайн огт нэг газраа тогтсонгүй.
YOU ARE READING
' Your World ' [Completed]
Fanfiction" Чиний Омега фермон үнэхээр өргөн хүрээтэй тархдаг. Тэгээд чи энэ шударга бус нийгэмд өөрийгөө хамгаалж чадна гэж бодоод байгаа хэрэг үү?." ' Оддын туяанд дэлбээлсэн чи бид хоёрын хайр ' [ Уг бичвэр дээр гарах үйл явдал, дүрийн зан араншин гэх мэт...