"Санаатай байдлаар машины осол үйлдэж хохирогч Чүэ Ёнжүнд хүнд төрлийн бэртэл учруулсан нь нотлох баримтаар тогтоодов. Мөн хар тамхи хэрэглэсэн нь шинжилгээгээр батлагдсан. Гэхдээ шүүгдэгч Жон Үёныг сэтгэл санааны хүнд хямралтай гэж үзэн энгийн дэглэмтэй хорих ангид 3 жилийн ял эдлүүлсүгэй! "
Гарандаа гав зүүж, шүүхээс ял сонсоно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Аавдаа найдан өдийг хүртэл дураараа явдаг байж. Ард минь байдаг ганц хүн нүүр бууруулах үед хэн ч биш гэдгээ мэдрэх юм. Гэхдээ.. Чүэ Сан надад байгаа. Тэр надад хайртай. Хангалттай биш гэж үү? Тэр л надад хайртай байхад ханаж цаддаггүй шунал минь алга болох байхад. Энэ үгс нь л цээжинд минь буглаж, тархинд минь санаастай байвал үхэж би зүрхлэхгүй. Хайрыг нь эдэлж чадахгүй ч, хайртайг нь мэдэж байхад л ерөөсөө энэ амьдрал болно.
Зарим нэг хэргийг маань тэр хав дарчихсан байна шүү дээ. Хангалттай. Гуравхан жил эрх чөлөө мэдрэлгүй, юунд ч санаа зоволгүй сууж байхад өнгөрөөд одчих цаг хугацаа.
Шүүгчийн шударга бус шийдвэрт хэргийг мөрдсөн мөрдөгчид, прокурорын тал их л ёозгүй хандаж байгаа бололтой бүрэн дүүрэн хэргээ хүлээж чадаагүй омега залуу руу ширэв татан шүүх хурлын танхимыг орхицгоов. Үёнд хэсэг ч болтугай хайртынхаа царайг тухтай ширтэх боломжыг шүүхийн ажилчид олгосонгүй хоёр талаас нь барьж, хуваарилалт хийгдсэн хорих анги руу авж явахдаа бэлдэв.
Шүүхийн шийдвэрийг сонсож суусан Сан гэмт хэрэгтэн болж, ял үүрсэн хайртынхаа зүг гунигтайяа харав. Хэдхэн хоног атал яасан ч их турчихсан юм, очир эрдэнэ гялалзсан гайхалтай нүд нь алга болчихжээ. Ингэж ч орой анзаарах гэж.
Чи бид хоёрын жаргалаасаа зовлон ихтэй хайрын түүх торны цаана суусан чи, хүчээр гэрлэх гэж буй би.. тийм ээ, үүгээр л эцэслэж байгаа бололтой. Хайртайгаа оройтож ухаараагүйсэн бол хагацал дүүрэн төгсгөл бидний хайрын түүхэнд бичигдэхгүй байлаа.
_________________________________
Атаархам амраг хосын харьцаандаа мансуурч орхисон жаал хүү эмх замбараагүй өрөөгөө огтоос тоосон шинжгүй, утсаа чихэн дээрээ тавьчхаад томоос том инээмсэглэн найз залуутайгаа ярин суух аж. Чүэ Сайдыг байхгүй байх хэдэн хоногт хүссэн үедээ уулзаж, нэгнийгээ өхөөрдөн энхрийлдэг байсан бол жаал хүүгийн аав ажлаа дуусгасан даруйдаа гэртээ ирж амарч байгаа билээ. Тиймдээ ч утаснаас өөр холбогдох зүйлгүй хоёр өдөр, шөнийг ч харгалзахгүй ярьж байгаа нь энэ.
YOU ARE READING
' Your World ' [Completed]
Fanfiction" Чиний Омега фермон үнэхээр өргөн хүрээтэй тархдаг. Тэгээд чи энэ шударга бус нийгэмд өөрийгөө хамгаалж чадна гэж бодоод байгаа хэрэг үү?." ' Оддын туяанд дэлбээлсэн чи бид хоёрын хайр ' [ Уг бичвэр дээр гарах үйл явдал, дүрийн зан араншин гэх мэт...