15.

1.2K 143 14
                                    

__________________________________________________________________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

__________________________________________________________________________________

•••

Дэндүү бүгчим байх зочид буудлын том өрөөнд хоёр залуу байх бөгөөд арай биеэр том залуу салхи сийгэх жижиг цонхны өмнө тамхи уугиулан, өглөөний Сөүл хотыг дээрээс нь ажин хүйтнийг ажралгүй зогсоно. Дэндүү чимээгүй байх нь яг л түүний дуртай уур амьсгал аж. Гэхдээ түүний байдаг орчин үргэлж ийм байдаггүй нь харамсалтай. Нар ч бүрэн мандаагүйгээс өрөө тэр чигтээ харанхуй оргиж байв.

Харин орон дээр өөрийн биеэ цагаан хөнжлөөр хучин минут ч алгасахгүй санаа алдах залуу дэндүү өрөвдөм. Хөөрхий хайр хүртээгүй өөртөө дэндүү гэмээр гутарч сууна. Хөөрхөн нүдэнд нь нулимс цуваад ирж. Хайртай нэгэн нь түүн рүү нуруугаа харуулж зогсчхоод хавь илүү үзэсгэлэнтэй хүүгийн талаар ярихад нь яаж өвдөхгүй байх билээ дээ. Тэр түүнийг үргэлж өвтгөдөг байсан. Гэхдээ тэр бүхнийг ердөө л эхлэл байх юм чинээ санаагүй юм. Тэр өөр хэчнээнийг даваж байж түүний зүрхэнд хүрэх юм бэ?

"Чи үргэлж намайг хайхардаггүй байсан. Дахиад л. Аа, Тэр бүхэн чинь хангалттай санагдаагүй болохоор ингэж байгаа байх нь ээ."

"Хайрлахаа л больчих."

"Дандаа тэгж хэлдэг байж! Зүрх эзэндээ захирагддаг байсан бол би энэ хорвоогийн хамгийн жаргалтай нэгэн байх байсан юм."

"Чи ч гэсэн дандаа л тэгж хэлдэг.

....Би ажилтай, явлаа."

Залуу цагаан халадаа тайлж шидээд, зочид буудлын өрөөний нэг буланд байсан хувцасны өлгүүрээс ажлын цэнхэр костюмаа авч өмсөөд гарахаар зэхлээ. Гэвч жоохон ч гэсэн хүн чанарын хэлтэрхий юу тогтворгүй байдалтай үлдсэн түүнд санаа зовж, сэтгэл нь хойш тэмүүлээд ер урагш алхуулсангүй. Тэрээр хаалганы шаргал бариулаас барьж авсан ч доош дарж чадсангүй.

"Ха! Гэрлэнэ ээ? Тийм жоохон хүүхэдтэй юу?"

Орон доор байх залуугийн тархинд нь үй түмэн бодол эргэлдээд хэчнээн их өвдөж буйгаа цагаан хөнжил дээр тогтсон хэдхэн дусал нулимсаар л илэрхийлж чадах байлаа. Хоолой нь зангираад үг хэлж чадахгүй болсон ч түүндээ мэдэгдүүлж зэмлэлийн үгсийг нь дахин сонсохыг хүссэнгүй. Сул доройг нь хаяж, хүчтэйд нь гараа сунгадаг тэр тийм л харгис нэгэн болохоор.

' Your World ' [Completed]Where stories live. Discover now