Сүбин Ёнжүны төрхийг харсан даруйдаа Саны гарыг мөрнөөсөө авч шидэн түүний урдхан очив. Гэхдээ хэчнээн элэгсэг дотноор өөрөө ч хүрч яддаг тэр биеэнд нь хэн нэгэн залуу хэрхэн дураараа хүрч байсныг Ёнжүн хэдийнээ харчихсан байсан юм."Орохгүй юу хийж байсан юм?"
Хүү ар дагзаа маажин дуугүй зогсох нэгэнтэй яриа өдөн эелдгээр асуув.
"Орох зөвшөөрөл байхгүй болохоор."
Сүбин, "Аан нээрээ тийм шүү дээ! Хён, танилц. Миний ярьж байсан Сан ах."
'Сан' гэдэг нэрийг сонсох үед л танил санагдсан уу хэсэг бодлогширч зогссоноо, санасан бололтой толгой дохин түүнтэй эелдгээр мэндэллээ. Уурлалаа гээд яахав, ассан гал дотроо л байж байг.
"Танилцахад таатай байна. Чүэ Ёнжүн гэдэг."
Дотроо мэдрэгдсэн "хардах" гээч мэдрэмжийг амссан атлаа тэс өөр хариу үйлдлийг гаргах залуу маш найрсгаар Саны зүг гар сунгах нь тэр.
Сан сунгасан гарнаас нь атган, "Таатай байна.... Мм, яаралтай ажил байхгүй бол бид ингээд явах хэрэгтэй байна.?"
Залуу чимээгүй зогсож байснаа зөөлөн толгой дохиод ирснийхээ хэргийг гаргалгүй санаа алдан цааш эргэв. Ингэхдээ хайрт нь ардаас нь дуудаасай гэж хүсэн дотроо бяцхан хүүхэд шиг л тоо тоолно.
1..
2..
3..
4..
5..
Машины хаалганаас өөр юу ч сонсогдсонгүй.
Тийм шүү дээ, би л сэтгэлээ зориулахад болно..
_
Тансаг танхимд ганган хээнцэр хувцсаар гоёсон баячуулын үрс. Улаан хивсний ёслол уу гэлтэй олон алдартан, язгууртан залуучуул ээлж дарааллаараа үнэтэй машинаас бие хамгаалагчаараа тосуулан эрхэмсгээр бууж ирч байлаа. Авсан үнэтэй цүнх, ховор үйлдвэрлэгддэг гутал хувцсаа ярьж нэгэндээ гайхуулах охид, бүсгүйчүүд хаа сайгүй.
"Омега их харагдахгүй байх чинь. Ямар уйтгартай юм бэ? Чи арай намайг энэ новшийн бетануудтай цагийг өнгөрөө гээд байгаа юм биш биз дээ?"
"Хүлээж бай, чиний нүдийг хужирлах хүн удахгүй ирнэ. Хэнийг урьсныг бараг таамаглаж л байгаа биз дээ??"
Тагтан дээр тамхи сорон гадаах орчныг залхуутай гэх чинь ажиглан зогсох залуу энэ удаад хажуудаа байх нэгэн рүү харан ёжтой инээмсэглэл тодруулаад өөрийгөө хэр дажгүй харагдаж байгаа талаараа асууна.
YOU ARE READING
' Your World ' [Completed]
Fanfiction" Чиний Омега фермон үнэхээр өргөн хүрээтэй тархдаг. Тэгээд чи энэ шударга бус нийгэмд өөрийгөө хамгаалж чадна гэж бодоод байгаа хэрэг үү?." ' Оддын туяанд дэлбээлсэн чи бид хоёрын хайр ' [ Уг бичвэр дээр гарах үйл явдал, дүрийн зан араншин гэх мэт...