_Хүн бүрд хааяахан бүр хааяахан л тохиолддог нэг тиймхэн үе байдаг шүү дээ. Хэнтэй ч ярьмааргүй, юу ч хиймээргүй санагддаг үе. Яг тийм үед чинь хэн нэгэн яасан болохыг чинь зогсоо зайгүй асууж, төвөг удах үед цаанаасаа л уур хүрээд, нулимс өөрийн эрхгүй урсчихдаг. Аймшигтай хэцүү байсан ч дотроо хэсэгхэн ч болов хадгалаад, өөрөө өөртэйгээ яах эсэхээ ярилцаад суумаар. Чүэ Сүбинд яг одоо тийм л үетэй нүүр тулгараад байсан юм. Хүнээс хүн гарна гэдэг ямар их хариуцлага, ямар гээч том зүйл билээ. Хэвлий дотор нь сэтгэлээ өгсөн нэгнийх нь бяцхан үр тогтож байгаа гэх бодол баясал төрүүлэх ч, одоогийн нөхцөл байдалд үүнээс өөр хэцүү зүйлс байхгүй шүү дээ. Мөн Сүбин өөрөө ч хүүхэд наснаасаа бүрэн салаагүй аав, ээж гэр бүлийн хувьд бяцхан жаал хэвээрээ. Тэр хангалттай үүрэг хүлээж чадах эсэхдээ эргэлзэж байлаа.
Хэрвээ энэ бүхнийг Ёнжүнд хэлчихвэл тэр үүрэг, хариуцлагаа эргэлзэлгүй биелүүлж чадах нэгэн гэдгийг Сүбин мэднэ. Түүнд өөрийг нь хазаж чадах эр зориг байгаагүй ч, бяцхан үр нь Сүбины биед бойжиж байгаа цагт Ёнжүн хэзээ ч тоолгүй орхихгүй шүү дээ.
Одоохондоо Сүбин өөрөө өөртэйгээ ярилцах цаг хэрэгтэй учир шууд л Ёнжүн руу залгах нь дэндүү яарсан хэрэг байв.
Сан санаа алдан "Сүйн ёслол хаяанд ирчихсэн байхад ийм юм болно чинээ санасангүй. Би шийдвэрт чинь оролцох хангалттай эрхтэй хүн биш ч гэлээ.. чи Ёнжүнтай хурдхан уулзах хэрэгтэй."
Эмнэлгийн ойролцоо байх гудамжны бор сандал дээр тэд бодол болон суусан байв. Ёнжүны хүүхэд гэдэг нь тодорхойгоос хойш эцэг, эхийн шийдвэрийг даган сүйн ёслолыг чухалчлан хийчихвэл, эцэг нь байхгүй хэмээгээд бяцхан үрийг нь дур мэдэн авахуулах нь дэндүү хэрцгий шийдвэр шүү дээ.
"Альфад удам залгах үр чухал байдаг болохоор Ёнжүн яавч зүгээр хаячих нэгэн биш байж таараа." хэмээн Сүбиныг түүн дээр хүргэж өгөх гэсэн мэт шийдэмгий босон явах гэсэнд жаал хүү одоо ч сандал дээр бодол болон суусаар байлаа.
"Тэр удахгүй явна гэсэн шүү дээ."
"Сүбин, тэр тэгэхгүй. Магадгүй хэвлий дотор чинь байгаа хүүхэд хожим та хоёрын хамт байх томоохон шалтаг байж ч мэднэ!"
Саныг үгээ дуусган хүүгийн хариу үйлдлийг хүлээх зуур халаасанд нь байсан утас чангахан дуугарч 'Аав' хэмээн хадгалсан дугаар залган тэрээр зайлшгүй авах шаардлагад хүрэв.
YOU ARE READING
' Your World ' [Completed]
Fanfiction" Чиний Омега фермон үнэхээр өргөн хүрээтэй тархдаг. Тэгээд чи энэ шударга бус нийгэмд өөрийгөө хамгаалж чадна гэж бодоод байгаа хэрэг үү?." ' Оддын туяанд дэлбээлсэн чи бид хоёрын хайр ' [ Уг бичвэр дээр гарах үйл явдал, дүрийн зан араншин гэх мэт...