==============
Чамтай учирсан өдөр надад нандин байлаа, чамтай хамт өнгөрөөх өдөр хоног бүр надад онцгой байлаа. Үзэсгэлэнд чинь сөгдөн унахдаа Альфан бахархлаа хаяахад ч бэлэн байсан. Орчлон багтах нүдэнд чинь шингэж, өөр хаана ч үл орших ариун фермон чинь бүхэлд минь галзууруулж билээ. Унтарсан зүрх цогон дээрээ цаас тавьж дүрэлзэн ассан. Хүсэл минь нурам болсон ч дахиж босгоход хүч минь тодорсон. Чи тэгж л надад нөлөөлсөн миний залуу, миний омега.
Түүнийг хүссэн цагт гэсэн хүндлэл минь өнөөдөр үгүй болж, дундаа босгосон хана тэнцвэрээ ололгүй нурж байгаа бололтой. Бид нэгнийгээ биесээрээ мөн сэтгэлээрээ мэдрэхэд хэдхэн хором..Өрөөнд Доминант Альфан хүчирхэг фермон, Омеган сэтгэл гижигдэм анхилуун үнэртэй хоршилдож дур хүргэм тийм л нөхцөл байдал үүсжээ.
"Харамсахгүй юу?"
"Хариуцлагаа үүрч б-байгаа болохоор."
Гэр бүлийн хоорондох асуудлаас үүдэн гэрлэх гэж буй сэтгэлгүй нэгэн залуугийн өврийг дулаацуулах шахсан сэтгэл өвтгөм явдал бодолд нь эргэлдэхэд Ёнжүны өмнө асар их гэмшил тээсэн юм. Тэр зүгээр л өөрийн биеэ түүнд биш, өөр нэгэнд өгсөн бол гэхээс зүрх нь үхэж, амьдралынх нь нэгэнтэй хар бараан дурсамж болж үлдэхийг сайн мэдэж байв.
Харин энэ удаад тэр өөрөө хүсэж байлаа. Мөн Фермоноо сануулаггүй цацчихаад 'асуудлаа шийд' гээд орхиод гарах нь ямар шударга бус зүйл болох бол.
Бас жаал хүү Альфадаа ухаангүй гэмээр дуралчихсан. Дараа нь хариу нэхэж суулгүйгээр, юугаа ч өгөхдөө бэлдчихсэн. Хэн ч хориод нэмэргүй тийм ихээр хайралчихсан. Тэр таалагдсан Альфа нар луугаа харц шидэлж, шохоорхсон сэтгэлээ даран нууцхан харж сууснаас биш ингэж их хайрлаж үзээгүй нь Ёнжүныг онцгой гэдгийг нь батлана.
Альфан гар өөрийн Омеган турьхан биенд хүрч ядан, тархинд нь 'болох болов уу?' гэсэн бодол тийм амар салж өгсөнгүй.
Ёнжүны нүдэнд айдас цонхилж "Бид үүнийг буцааж чадахгүй."
Сүбин толгой дохин "Мэдэж байгаа." хэмээн эмнэлгийн цагаан халадны энгэрээс татан Ёнжүныг уруулыг өөр дээрээ угтав. Тэрэнд туршлага байхгүй. Эхлэлийг нь тавьж өгөөд л, үлдсэнийг нь Ёнжүнд даатгана.
Хэзээ ч өөрт нь зориулж дэлбээгээ нахиалуулахгүй гэж бодсон цэцэг өөрийгөө нээж, доторхоо харууллаа. Улам шуналтсандаа үндсээс нь салган авлаа...
YOU ARE READING
' Your World ' [Completed]
Fanfiction" Чиний Омега фермон үнэхээр өргөн хүрээтэй тархдаг. Тэгээд чи энэ шударга бус нийгэмд өөрийгөө хамгаалж чадна гэж бодоод байгаа хэрэг үү?." ' Оддын туяанд дэлбээлсэн чи бид хоёрын хайр ' [ Уг бичвэр дээр гарах үйл явдал, дүрийн зан араншин гэх мэт...