20.

1K 137 10
                                    

__________________________________

Уйтгартай намрын эхэн сар эхэлсэн ч Чүэ хосуудын хувьд энэ бүхэн дэндүү эсрэгээрээ байлаа. Өдөр бүр шаргалтсан моддын доор нууцхан болзоо хийж, гэрийн зүг жаргалтайяа инээмсэглэн явцгаана. Тэдний өдөр ингэж л өнгөрч байв. Хөгжилтэй, аз жаргалтай, романтик..

Тэдний харилцаа үнэхээр сайн байгаа ч одоогоор ганц санаа зовоож буй зүйл нь ердөө Чүэ сайд буюу Сүбины аав байлаа. Тэд одоо биш юмаа гэхэд хэзээ нэгэн цагт яалтчгүй Чүэ Сайдад баригдахаа сайн мэддэг агаад тэр үед өөрсдийгөө хэрхэн хүлээн зөвшөөрүүлэх талаар үехэн ярьдаг аж.

"2 жил гэхээр дэндүү урт юм аа. Арай өмнө байж болохгүй юу?"

"Чи өөрийгөө хэтэрхий жоохон байна гэж бодохгүй байна уу? Би их сургуулиа төгсөж, чи насанд хүрэх хэрэгтэй."

Сүбин хажуудаа тавьсан ууттай чихэрнээсээ нэгийг аваад амандаа хийж, "Өнөөдөр их дулаахан байна шүү."

"Ярианы сэдэв өөрчлөхдөө сайн гэдэг нь!"

Юм идэхээрээ тэр дороо бондойчихдог хоёр хацраас нь өхөөрдөн чимхээд, үсийг нь зөөлөн илэх нь тэр. Үнэндээ тэд үерхэж эхэлснээс хойш олон хоног өнгөрсөн ч Ёнжүн Сүбины хацрыг нь чимхэж, гарыг нь хөтөлж, үсэнд нь хүрэхээс өөр үйлдэл хараахан хийгээгүй байлаа. Жоохон л алдаа гаргаад түүнийгээ алдчихвий гэж айсандаа энэ олон хоногуудын турш тэр үг, үйлдлээ маш сайн цэгнэж байсан юм. Даанч Ёнжүн хайртыгаа юу хүсэж байгааг огт мэдэхгүй, мэдэх гэж ч оролдохгүй байв. Чүэ Сүбины хувьд түүнээс арай илүүг хүсэж, хүлээж байлаа.

"Хаа сайгүй хөтлөлцсөн Альфа, Омега нар. Ихэнх нь хэдийн хосолчихсон харагдаж байна шүү."

"Хослох улирал шүү дээ. Энэ үеэр хуримын ордон яадаг гэж бодож байна?"

"Мэдээж хөлд л дарагдана ш дээ."

"Гэхдээ өнөөдөр чинийх үнэхээр сул байна шүү.? Хэтрүүлээд хэрэглэчихсэн юм биш биз?"

Ёнжүн нэг хөмсгөө дээш өргөн асуулт эрэн харвал Сүбин толгой сэгсэрсэн ч доош харц бууруулсан юм. Тэр худлаа хэлж байна..

"Намайг сатааруулна гэж айх хэрэггүй ээ. Угаас хослох улирал шүү дээ. Би энэ зэргийн зүйлийг тэвчиж чадна. Битгий фермон дарагчаа их хэрэглэ! Ямар ч нөлөөтэй юм билээ?"

"Гэхдээ аав зүгээр гэсэн шд."

"Ахх, гэхдээ төрөлхийн үнэрийг дарж байгаа болохоор хүчтэй жортой байж таарна. Болохгүй шүү дээ."

' Your World ' [Completed]Where stories live. Discover now