16.

1.1K 139 19
                                    

Өрөөний голд засалтай том урт ширээнд таван хүн суусан байх агаад хоёр хадагтайгаас бусад нь оройн хоолондоо анхаарлаа хандуулна. Эзэгтэй нарын ярих зүйлс хэзээ ч дуусдаггүй.

Сүбины ээж түрүүнээс хойш хоолоороо тоглон их л уйтгарлан суух хүүгээ анзааран яриа өрнүүлэхийг хичээв.

"Сагсны дугуйлан хэр байна? Найзуудтай болсон уу?"

"Тийм ээ. Ахлагч их таалагддаг."

"Тэгвэл болж дээ."

Сан "Сагс тоглодог байх нь ээ? Надтай үзвэл ямар байна?"

Сүбинд одоо л яриа сонирхолтой санагдсан уу урагшилж суун Саны зүг хараад,

"Би таныг барахгүй ш дээ."

Сан, "Би бараг тоглодоггүй ээ. Ер нь ахлах сургуулиас хойш ер бөмбөг залаагүй юм байна. Би ялагдаж ч болно ш дээ."

Бомгю толгой сэгсрэн, "Сүбина, хэрэггүй ээ! Ах үнэхээр аймар. Тэр чамайг мэхэлж байна."

"Тэгвэл болилоо. Ялагдах надад таалагддаггүй."

Хүүхдүүдийн бяцхан маргаанд эзэгтэй нар инээлдэж сонирхолтой санагдсан бололтой Саны талд орон тэд нарын жижигхэн өрсөлдөөнд үзэгч хийхээр боллоо. Альфан эсрэг Омега гэдэг хэтэрхий шударга бус ч үүнд ер хамаарсангүй.

Эдлэнгийн урдхан баригдсан нийтийн эзэмшлийн сагсан бөмбөгийн талбайд тэд очвол одоохондоо эзэнгүй байх бөгөөд Сан, Сүбин нар бэлтгэлээ базаав. Хамгийн түрүүнд бие халаалт шүү дээ.

Сан пүүзнийхээ үдээсийг үдэх зуураа дээш харвал Сүбин хэдийн талбайн голд очиж зогсон түүний зүг инээмсэглэх аж. Бяцхан хацрын хонхорхойг өхөөрдсөн Альфа залуу дулаахан мишээсээр урд нь очив. Харин эзэгтэй нартай хамт үзэгчийн суудлаа эзэлсэн Бомгю Саныг костюмаас өөр хувцас өмсөөд гадуур явж байхыг огт харж байгаагүй учир тун чиг сонирхолтой санагдахын зэрэгцээ, мөсөн зүрхтэй түүнийг ганц омега руу хараад хамаг байдгаараа инээмсэглэж байгаа нь дэндүү сонин санагдана.

"Ахх, амьдралд ч гайхширмаар зүйлс олон юм даа." хэмээн амандаа зөөлөн бувтнаад Сүбины өгсөн чипснээс ам руугаа хийнэ.

"Зөөлөн байгаарай."

Сан "Ялагдал надад тохирох зүйл биш болохоор болгоомжтой байгаарай."

Сүбин хөмсөг зангидан хэчнээн төв царай гаргах гэж оролдсон ч тэр нь түүнд үл зохин улам эгдүүтэй харагдуулж байсанд Сан инээдээ барьж чадсангүй.

' Your World ' [Completed]Where stories live. Discover now