2.

1.6K 231 11
                                    

Өнөөдөр хичээлээсээ бүрэн чөлөөлөгдсөн хүү дээшээ өрөө рүүгээ орж, Чүэ ноён хүүг нь аварсан урилгагүй зочидтой хамт эдлэнгийн зочины өрөөнд тайван ярилцахаар суулаа. Үйлчлэгчид тэдний урд аягатай цай тавьж Ёнжүн, Тэхён нар ийм газар анх удаа ирж байгаа аятай ийш тийш их л сониучирхан харж, аймшигтай үнэ бүхий тэдний төсөөлөлдөө л авч чадах тансаг зүйлсийг нэг дор харсандаа уулга алдацгааж байв.

Тэд итгэлийг нь олж, хамгаалах ёстой байсан айлын хүүг баян гэдгийг мэдэх ч ийм хэмжээнд баян гэж бодоогүй юм.

Чүэ ноён, "Өнөөдөр болсон зүйлсэд нэн түрүүнд талархсанаа илэрхийлье. Харсан байх. Манай хүү үнэхээр айчхаж. Ямар нэг аймшигтай зүйл болсон бол би үхэх байлаа. Азаар та нар очжээ. Та хоёрын танилцуулгыг харсан ч анхаарал татсан зүйл байгаагүй юм. Би эрч хүчтэй хэвээр ч нас намба суусан, гэр бүлтэй бие хамгаалагч хайж байсан."

Ёнжүн, "Бид мэднэ ээ."

Чүэ ноён, "Та хоёр хэдий эрч хүч, гал цогтой Альфа нар ч миний нэн түрүүнд тавьсан шаардлагуудын ихэнх нь алга."

Залуус толгой дохицгоож хэдий хичээсэн ч энэ ажлыг бараг л авч чадахгүй хэмээн ойлгоод, бага зэрэг найдвар тасарлаа. Хэдэн сар ажилгүй суусан тэдний хувьд ганц боломжоо алдаж буйд тун чиг гутрана. Өөрсдөөсөө хэд дахин жоохон Альфа нартай сөргөлдөж, энэ хүний итгэлийг олохыг их хүссэн юмсан.

Чүэ ноён, "Альфа гэж танилцуулагдаад таван жил болсон байх аа? Хосолсон хүн байгаа юу?"

Дуугүй доош харж суусан Тэхён энэ удаад ам нээж "Би." хэмээн хуруугаараа өөр лүүгээ заав.

Чүэ ноён төв царайлсаар Тэхёны зүг харан, "Гэрэлчихсэн үү?"

"Үгүй ээ, хосолсон боловч одоохондоо гэрлээгүй байгаа."

Энэ удаад Чүэ ноён Ёнжүн руу харан, "Харин чамд? Ядаж сэтгэлтэй нэгэн болтугай ч байгаа юу?"

"Байхгүй ээ. Би хайрыг чухалчилж байгаагүй. Бас өөрийгөө барихдаа сайн гэж бодож байна. Миний анзаарснаар танай хүү үнэхээр зөөлөн, тансаг үнэртэй. Альфа нар үүнд л тэвчиж чаддаггүй байх."

"Хэлсэн чинь зөв өө. Энэ үнэр мэдээж Альфа нарын дур хүслийг маш их өдөөдөг л дөө. Омега болгон тэгж тэвчээр алдармаар сайхан үнэртэй биш гэдгийг мэднэ биз. Мөн хэдэн арван метрын зайнд ч Сүбины фермон тархаж үнэртсээр байдаг нь асуудал болоод байгаа юм. Эрэгтэй хүнд татагддаггүй Альфа нар ч үүний хүслэн болдог юм. Тиймээс л миний хүүд хамгаалагч маш хэрэгтэй. Би өөрийн санаанд нийцсэн хүнээ олох хүртэл нандин хүүгээ яавч бузарлахгүй. Хослох улирал ч дөхлөө. Нэгэнт омеган төөрөгтэй юм болохоор тэр үеэр Сүбины даавар маш ихээр ялгарна. Гадуур ч олиггүй Альфа нар хаа сайгүй болох байх. Одоогийнхоос хэд дахин аюул хүлээж байгаа."

' Your World ' [Completed]Where stories live. Discover now