13.

1.1K 160 79
                                    

__________________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

__________________________________

Утасны дуу жижигхэн өрөөг дүүргэн дуугарахад зүүдний ертөнцдөө умбан унтаж байсан залуу эр хөмсөг зангидан нойрыг нь тасалдуулж орхисон утасны дууг үзэн ядаж хажуу талаасаа шүүрэн авахад 'Чүэ Сайд' хэмээн хадгалсан дугаарыг хараад шурт хийн босож хоолойгоо зассаар утсаа авлаа. Цагаа харвал дөнгөж үүрийн дөрөв болж буй нь түүнийг багахан гайхшруулж орхив.

"Байна уу?"

"Байна. Чүэ Ёнжүн уу?"

"Тийм ээ! Мөн байна."

"Өнөөдөр ирэх хэрэггүй. Хүү маань хичээлдээ явхааргүй болсон. Манай гэр бүлд хувийн ажил гарсан."

"А-аан ойлголоо."

Түүнийг өнөөдөр Сүбиныг харахгүй нь дээ  хэмээн гуниглаж байх үед Чүэ сайд хэдийн утсаа тасалсан байлаа. Магадгүй тэр өнөөдөр бяцхан жаалын ичингүйрэн хэлсэн тэр нандин үгс ямар утга учиртай болохыг асуухыг хүссэн. Даанч тэгэх боломж нь талаар өнгөрсөнд санаа алдаж нэгэнт дахиж хүрэхээргүй болсон нойрноосоо үүдэн ямар нэг юм олж идэхээр гэрийнхээ гал тогооны өрөө лүү очив. Гадаа одоо ч нар мандаагүй байх ба гэрт сарны гэрэл л хальт тусна. Том өрөөний буйдан дээр Тэхён их л тухгүй унтах ба энэ нь залуу эрийн санааг багахан зовоов.

"Одоо хүртэл Бомгюг аргадахгүй юу хийж энд архидаж байгаа юм бол доо! Айлын бяцхан хүүг өөрийн болгочхоод тэнэг чинь! Би байхгүй байсан бол гудамжинд л гарах байсан даа аягүй бол."

Хэрвээ хосолсон хүмүүс хэсэгхэн хугацаанд л биенээсээ холдох юм бол бие нь ч тэр, сэтгэл нь ч тэр аймшигтай ихээр зовохыг юунаас ч илүү мэдэх Ёнжүны хувьд хурдан л учраа олоосой гэж хүснэ.

"Ганцаараа ярих өвчтэй юм уу?"

Хажууханд нь сонсогдсон үл таних хоолойг сонссон залуу цочин эргэн харвал хэдхэн цагийн өмнө дааврын үетэйгээ тулчихсан байхад нь хүндхэн нөхдүүдээс авран гэртээ авчирсан Жон Үён зогсож байсан юм. Нэлээд хэцүү харагдаж байсан чинь овоо болчихжээ.

' Your World ' [Completed]Where stories live. Discover now