14.

1.2K 147 12
                                    

--- 𝓒𝓱𝓸𝓲 𝓢𝓸𝓸𝓫𝓲𝓷

__________________________________________________________________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

__________________________________________________________________________________

Дурлал гэдэг сайхан зүйл. Хайр гэдэг түүнээс ч илүү мэдрэмж, хариуцлага, зориг. Үүнээс улам ихийг хүсэж, тунг нь ихдүүлчихвэл чиний зүрхийг тэсэхгүй болтол цоолох тийм л гүн шигдчихдэг хутга болж хувирдаг. Чи тэр хутганд хурууныхаа үзүүрийг ч хүргэж чадахгүй гээд бод доо? Харин тэр хутгыг зөвхөн чамайг тийм байдалд хүргэсэн нэгэн л авж чадна. Нэг ёсны солиорол ч гэмээр.

Хайрт түүнийгээ сэтгэлдээ дурсана, тэгээд инээмсэглэнэ дараа нь нулимс минь өөрийн эрхгүй мэлмэрчихдэг. Яах вэ байз? Хэтэрхий хайрлачихсан юм, түүнийг.

Хүндхэн бодлыг минь хийсгэж зусар бороо гэрийн цонх нүдэж, аянга цахилгаан чихэнд минь сонсогдоход ухаан балартав. Бороо.. миний хамгийн их үзэн яддаг бороо орж байна. Гунигыг минь улам асаах аймшигтай бороо. Эрүүл ухаанаар минь наадчихдаг энэ зүйл орж байна..

Борооны дууг сонссон даруйдаа өдөржин хэвтсэн орноосоо босож яахаа мэдсэнгүй дэмий өрөөнийхөө голд зогсоно. Нүдэнд хий юм харагдаж дахиад л хэтэрхий олон бараан сүүдэрнүүдийн дунд ганцаар би тэмцэн зогсож байх юм..

Харшийн хоёр давхарт залуу хүүгийн чанга орилох дуу сонсогдож отгон хүүгээ унтаж байгаа хэмээн бодож байсан хөгшчүүл сандалнаасаа цочин босож, яасныг нь хэдийн таамагласан бололтой бушуухан дээш гарцгаав.

"ЗАЙЛААД ӨГ!! БИ ТА НАРТ ХЭРЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ! НАМАЙГ ТАЙВАН ОРХИ!"

Орилоон улам чангарч Бомгюгын өрөөний шилэн чимэглэлүүд хэдийн хагарч хэмхэржээ. Өмнө нь сэрэмжлээд түүний өрөөнд хэзээ ч шилэн зүйлс байлгадаггүй байсан ба тусдаа гарснаас нь хойш тавих газаргүй шилэн тавилгуудыг тийшээ оруулчихдаг болсон Чүэ ноён, хатагтай өөрсдийн үйлдэлд туйлын харамсана.

' Your World ' [Completed]Where stories live. Discover now