30.

893 148 27
                                    

_________________________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

_________________________________________

Ухаан санаа нь холоо одож, Сүбины гэрт л хурдан очих ёстой гэж бодсон. Хүүгийн бичсэн зурвас нүдэнд нь үзэгдэж харшийн үүдэнд ирэх үед хаашаа гэдэг нь мэдэгдэхгүй хол газар руу түүний залуу хэдийнээ явчихсан байсан юм. Бүхнийг тайлбарлах гэсэн өрөвдөм харц нь тархинд нь орж ирэн, юу ч асуулгүй яваад өгчихсөн өөрийгөө одоо л хараах шиг. Тэр минь хүсээгүй, бүгд л хүчээр байсан.

Хожимдсноо мэдсэн залуу хаанаас түүнийгээ олж уулзахаа олж ядан гунигтайхан буцан гэртээ хүрч ирлээ. Цочром хүйтэнд даарсан шинжтэй бие нь чичирч, орж ирсэн даруйд үүднийхээ өрөөнд хөл алдан унаад өгөв. Хэт их гүйснээс хөл нь өвдөж, цээж нь түнхэлцэн, хатсан хоолой шингэн зүйл нэхэхийн эрхэнд арай гэж бослоо.

"Ёнжүн миний хүү ирчихсэн үү?"

Настны хоолой дуулдаж тэрээр багахан цочих шиг зочны өрөө рүү очвол өвөө нь таягаа тулан хос хоёр залуугийн хамт зэрэгцэн суусан байв.
Тэрээр бүхнийг дуулсан янзтай хөмсөг нь нумарж, эвгүйхэн инээмсэглэх Тэхён найз руугаа гэмтэй харц шидэлнэ.

"Яах гэж ирсэн юм?"

"Өвөөгөө ингэж угтаж авдаг хэрэг үү?"

"Гэнэт ирсэн болохоор тань л."

Ёнжүн гал тогооны өрөөн дээр байх савтай уснаас хэд хэд балгалан, өвөөгийнхөө дэргэд ирвэл тэрээр өдийг хүртэл амьдарч ирсэн байрыг нь нэгд нэгэнгүй ажиглаж байв.

"Аав ээж чинь авж өгсөн үү?"

"Тийм ээ. Үгүй бол олиггүй байранд хоног төөрүүлэх байсан биз."

"Ажил хийлгүйгээр цуглуулсан хэдэн цаасаараа амьдарч болоод л байна уу?"

"Дажгүй болоод л байна. Хоол, хувцас хоёроос өөр мөнгө үрэх шалтгаан байхгүй болохоор тэр юм уу даа."

Ёнжүны өвөө хоолой засан "Насанд хүрээгүй омегатай үерхэж, нөхөрлөнө гэдэг чинь алган дээрээ элс тогтоох шиг л хэцүү зүйл. Эцэг эхийн зөвшөөрөл шаардагдана. Гэхдээ.. үр хүүхдээ өөр хүнтэй хүчээр гэрлүүлнэ гэдэг, яачихсан эцэг эх вэ, тэр чинь!"

' Your World ' [Completed]Where stories live. Discover now