21.

972 131 11
                                    

__________________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

__________________________________

Арай гэж ухаан ороод эмнэлгийн цагаан таазыг ширтэж хэвтэхдээ эгчийнхээ амнаас сонссон аймшигтай хэдэн үгс сэтгэлийг минь өвтгөв. Үхэх нь дээ гэж бодсон хоромдоо хайртай залуугынхаа зүгээр үү гэсэн хоолойг сонсоод зүүд л байхдаа гэж бодсонсон. Бодит байж. Үнэхээр миний төлөө өөрийн амийг дэнчин тавьж..

"Ёнжүн чиний урдуур орчихсон. Тархины цус харвалт учраас амь нас нь дээсэн дөрөөн дээр байна."

Сүбин хэт сандрахдаа нэг муу дусал хүртэл тээртэй санагдаж гарт нь залгасан олон зүүнүүдийг бүгдийг нь авж хаячихаад Ёнжүны хэвтэж буй өрөө рүү яаран очлоо. Түүнтэй хэдхэн өрөөний зайтай байх агаад адил VIP тасагт байрласан нь Чүэ Сайдын талархах сэтгэл биз.

Хацар дагсан нулимсаа гараараа хэд хэд шувтарчхаад дотогш орвол Тэхён ухаангүй хэвтэх найзынхаа гар хөлийг арчиж байх бөгөөд Сүбин лүү хялайж ч харсангүй.

Жаал хүү ойр байх сул сандлыг ор луу татан суугаад амьсгалын аппарат залгаатай Ёнжүны зүг гуниг тээсэн харцаараа харан амандаа 'уучлаарай' хэмээх үгсийг завсаргүй хэлж байв. Тэр үнэхээр гэмшиж, үхсэн ч хамаагүй өөрөө бэртсэн нь л дээр юм шиг санагдах аж. Хэрвээ тэр хайрлаж үзээгүй сэн бол талархсан сэтгэлээ илэрхийлээд өрөөнөөс гарах байсан ч Ёнжүн сэтгэлд нь хэдийнээ хэтэрхий том орон зайг эзэлчихсэн. Анхнаасаа л бодлынх нь хаалгыг тогшоод онгойлгож өгөхөд тэндээс гараагүй, гарахыг ч хүсээгүй хүн.

Нэгнийхээ гарнаас атгаад инээж суугаад ирээдүйгээ ярьсан байж нэг нь байхгүй бол яаж түүнийгээ биелүүлэх билээ дээ.

Тэхён "Ёнжүн хорвоод байж болох хамгийн тэнэг!"

Сүбин толгойгоо өргөөгүй ч чимээгүй сонсоно.

Тэхён "Чамд сохорчихсон тэнэг! Чиний урдуур орохоосоо өмнө хойноо үлдэх хүмүүсээ бодож болох л байсан юм."

' Your World ' [Completed]Where stories live. Discover now