_____"Ёнжүн манай гэр бүлийн итгэлийг хэдийн олоод авах шив!"
Сүён аягатай кофеноосоо балгасаар түүний хажууд ирэн суухад Ёнжүн эв хавгүйхэн инээмсэглэж суусан сандал дээрээ тогтож ядна. Харцнаас нь л ямар нэг зүйлд санаа зовж буй нь илт байлаа. Сүён ч дор нь анзаарсан тул хоолой засаад "Сүбин зүгээр унтаж байгаа!" хэмээн залууд хандвал тэр одоо л амрах шиг нүдээ эмэгтэйн зүг тогтоолоо.
"Одоо л анхаарал хандуулж байх гэж! Ямар ч байсан чи их баатарлаг юм."
"Баярлалаа."
"Чиний түмэн зориг чинь эрхэм Чүэ сайдын хувьд насаараа талархаж явах зүйл нь! Адил Альфа байна даа, хүндлэхгүй байж чадсангүй шүү."
Сүён чөлөөтэй ярьж Ёнжүн дуугүй л сонсогч хийн суулаа.
Хотод онц байдал зарласан үед тэд сургууль дээр гацчихсан байж байсан шүү дээ. Мэдээж гай болж Сүбины дааврын үе эхлээд, эм ч байхгүй арга мухардсан байдалтай суусан. Гэхдээ тэд хэдийнээ гэртээ ирчихжээ.
Өнгөрсөнд.
"За яахав, Сүбин ахдаа итгэж байна уу?"
Үг ч хэлэх хүчгүй болтлоо өвдөх нь там. Сүбин яг одоо тэр тамтай дахин учирч буй нь энэ байсан юм. Өмнө удаа эм уугаад тайвширчихдаг байсан хэдий ч одоо бүх зүйл өөр байгаан дээр хамгаалагч гэх Доминант Альфа түүний хажууд сууж байна! Өөрийгөө хэзээ ч ийм байдалд унана гэж бодож үзээгүй Сүбин яах аа мэдэлгүй доош харан доор нь дэвссэн байх Ёнжүны нимгэхэн цамцнаас чанга зуурна. Хөлс шанааг нь даган урсаж, нүд нь байрандаа тогтож ядна.
"Чи надад итгэх хэрэгтэй. Айх хэрэггүй шүү!"
Ёнжүн шүлсээ гүд хийн залгиад ийм зоримог алхам хийх гэж буй өөрийгөө хэтэрхий ихээр гайхна. Тэр өмнө нь өөрт таалагдсан нэгэн, хүсэмжилсэн нэгэн байвал дараад л авчихдаг байсан! Харин урд нь сууж байгаа хөвгүүн бол Чүэ Сүбин. Ямар нандин билээ дээ.. Биед нь хүрэх төдийд л хэт ахадсан жаргал болно биз.
Омегагын дааврын фермоны үнэр улам нэмэгдэх үед Ёнжүн оройтохоосоо өмнө яаравчлах ёстойгоо санаж хамраараа бус амаараа амьсаглаж эхлэв. Тэр Нил ягаан цэцгийн үнэрийг дахиж үнэртэх л юм бол.. өөдгүй нэгэн болохоо мэдэж байсан юм.
YOU ARE READING
' Your World ' [Completed]
Fanfiction" Чиний Омега фермон үнэхээр өргөн хүрээтэй тархдаг. Тэгээд чи энэ шударга бус нийгэмд өөрийгөө хамгаалж чадна гэж бодоод байгаа хэрэг үү?." ' Оддын туяанд дэлбээлсэн чи бид хоёрын хайр ' [ Уг бичвэр дээр гарах үйл явдал, дүрийн зан араншин гэх мэт...