29.

896 149 29
                                    

"Ял аваад торны цаана суух үед хараал идсэн энэ хайрын тоглоомноос чинь би хасагдчихсан. Ялагдагч болохоо мэдсэндээ ч тэр үү гунигтай байсан ч үнэхээр тайвширмаар сайхан болчихсон. Өө! Нээрээ тэд урин дулаан цаг ирэхээр сүйн ёслолоо хийх сураг байсан шүү.? Гунигтай байгаа биз?"

'Хайртай' гэх үгийг нь сонсож орхиод, сэтгэлт нэгнээ гунигтайяа үдэн явуулсан зовлонт омеган галзуу мэт инээд Ёнжүны чихэнд одоо ч хадна. Чихэнд хошигнож, зүрхэнд лугшсан аймшигт үгс бодлыг нь дүүргэж, үг ч хэлж чадахааргүй цочирдсон байв.

Галзууртлаа дурлачихсан юм шиг үг, үйлдлийг хийж бүхий л үгсээ чин сэтгэлийнх юм шиг урсгаж байсан атлаа гэнэт л хэн нэгэнтэй гэрлэх болчихсон нь Ёнжүныг бүх эд эсээр нь цочроож орхисон. Сэтгэцийн өвчтөн аятай гунигтай үгсийг амнаасаа урсгаж байж, нүүрэндээ инээмсэглэл тохсон Үёны үгэнд итгэмээргүй ч юм шиг. Тэрний бүхий бие, сэтгэл сонссон үгсээ эсэргүүцэхийг хүсэж 'түүний амнаас л мэдэх хэрэгтэй.' гэх бодол нь байж боломгүй явдлыг няцаана.

Түүнтэй хамт байх өдрүүд хэдий сайхан ч, түүний талаар мууг сонсох нь их хэцүү. Надад л муу байж болох тэр зүйл. Хайрласан нэгэн өөр хүнийх хэмээгдсэн үед зовлон үерлэж, амьдын зовлон ардаас нь хатгана даа. Чүэ Сүбин, тэгж л битгий үзээрэй. Өөрийгөө, чамтай хамт тасар татчихаж магадгүй болохоор.

Ямар үр дагавар хүлээж, юу болох нь хамаагүйгээр чиний амнаас гарах үгс бүрийг анхаарч, итгэж үзье. Унах гэсэн дэлбээгээ арай гэж тогтоож байгаа шиг, нурах гэсэн итгэлээ авч явъя. Гуйя, битгий итгэлийг минь алдаарай.

Дүрэлзэн ассан хайрыг минь бүү тамхи шиг унтрааж орхи.

Олон өдрийн эргэлзээн дунд уулзая хэмээн шийдэж аавыг нь гэртээ байхгүй байх зуур хурдхан шиг харшийн өмнө очин хайрттайгаа хэдэн үг сольж үзэхэд тэр үнсэлт, хүрэлтүүд яг л хэвэндээ. Үзэсгэлэнтэй инээмсэглэл нь нүүрэнд нь тохоостой, өхөөрдөм үгсээ урууландаа шивнэнэ.

Худлаа хэлбэл сандарч мэгдэн, гуниглаж гомдвол хошуугаа унжуулж дуугаа хураан, баярлаж хөөрвөл байрандаа тогтож ядан инээмсэглэдэг тэр тийм л илэрхий, тийм л гэнэн, ариухан атал яаж намайг тарчлааж орхиод өөр нэгний амьдралд орон зайгаа эзлэх гэж явна гэж?

Баталгаагүй бодит үгс Ёнжүныг давчдуулж, зүүд мэт сайхан бодлуудыг нь нэг нэгээр нь үгүй хийж байсан ч тэр шөнө бүр Сүбины гэрийн өмнө ирж, цас бударсан оройн сайхан ярилцлага, гайхамшигт болзоог хийчхээд л явна. Хэн хэн нь нойргүй хонодог боловч хайртай хүнтэйгээ хамт байх нь нойрноос илүүтэй амралт.

' Your World ' [Completed]Where stories live. Discover now