6.

1.4K 186 11
                                    

Орон сууцны хотхоны нэлээд том дөрвөн өрөө байранд хос хоёр зурагтын суваг эргүүлж үзүүштэй юм хайв ч олигтой зүйл тэдэнд даанч олдсонгүй. Хэтэрхий уйдсан хоёул нэгнийхээ царайг ширтэхээс өөр зүйл хийсэнгүй. Гэвч хайртай нэгэнтэйгээ хамт байж чадаж байгаа тэдний хувьд харцнаас нь л аз жаргал мэдрэгдэнэ.

Хар үстэй залуу өөрийн Альфан мөрийг дэрлэж хэдийн дасал болсон үнэрээр нь уушгиа дүүртэл амьсаглах аж.

"Чиний фермон бусад Альфа нар шиг хүнд биш. Тийм болохоор надад ямар тухтай байдаг гээч, Тэхён."

"Бергамот Лийр үү? Тийм шүү."

"Харин. . Ёнжүны үнэр яахаараа тийм аймшигтай байдаг байна аа? Магад түүний сүр хүчийг илэрхийлдэг байх л даа."

Тэхён хөнгөхөн инээмсэглэн одоо ч найзынх нь давирхай, хуш модны үнэр хамрыг нь цоргиж байлаа. Тэр зүгээр л нэг Доминант Альфа гэдэг нэрэнд харьяалагдах нэгэн бишийг юунаас ч илүү мэдэж байв. Тэр төрхөөсөө удирдагч байхаар заяагдсан нэгэн. Бага залуу наснаасаа хүмүүсийг доороо номхруулж, сүр хүч, авьяас чадвар юу болохыг тэр л үзүүлнэ. Альфа гэж танилцуулагдахдаа нийт хүчийн чадавх, генийн өв өмнө байгаагүйгээр өндөр хувьтай гарч сургуульдаа ээлжит домог бичсэн. Тэхён үргэлж залуу хүүгийн доор бичигдэж байдагтаа дургүй нь хүрч, хор шар нь хөдөлдөг байсан ч энэ нөхөрлөлдөө цэг тавихыг хэзээ ч хүсээгүй юм.

"Чүэ Ёнжүны заяаны хань түүнтэй таарсан үедээ фермонд нь мансуурах байх даа. Түүний дотор буй чоно. . аймшигтай. Чоно нь бүрэн сэрэх үед юу болохыг чи бид хоёр ч мэдэхгүй."

"Воаа, Тэхёна. Ёнжүныг хүн алсан гэвэл би лав гайхахгүй юм байна."

"Тэнэг зүйл ярих хэрэггүй шүү. Чоно нь хэрцгий байж болох ч Чүэ Ёнжүн муу хүн биш. Чи надаар хэлүүлэлтгүй мэднэ шүү дээ, хайрт минь."

_________________________________

Өглөө сэрээх хүнгүй, үдэш хүлээх хүнгүй, хүч тэнхээгээ барсан үед нь урдаас нь хараад инээх хүнгүй, дуртай зүйлээ хориггүйгээр хийх нь эрх чөлөө юу ганцаардал уу.. Ёнжүны өдийг хүртэл амьдрал энэ байв. Тэр энэ бүхэндээ даанч гэж сэтгэл хангалуун амьдарч өөрийгөө жаргалтай суугаа л гэж дээш харж хэвтэн бодлогширдог нэгэн аж. Харин одоо! Асар их ганцаардал дунд байдгаа ойлгох шиг дэрээ тэврэн ямар нэг үл мэдэх зүйлээр дутагдах шиг, сэтгэл нь нэг л таатай бус. Тэртээх алсын үзэсгэлэнт нэгэнд сэтгэл алдарсандаа юм болов уу. Ёнжүн эртнээс хамт байсан Кан Тэхёнд анх удаа атаархаж нэг үзлээ. Түүний амьдралыг сонирхож нэг үзлээ. Гэртээ орж ирсэн үед нь тосоод авах хүн түүнд бий. Баяр баясалыг мэдрүүлэх гайхалтай үнсэлт, сэтгэлийг нь догдлуулах хайрт нь буй билээ. Үүнээс нэгэн ч Ёнжүнд байгаагүйн дээр энэ бүхний эзэн нь Чүэ Сүбин байгаасай хэмээх хэмжээлшгүй том мөрөөдөлд умбана.

' Your World ' [Completed]Where stories live. Discover now