Саяхнаас алдаршиж эхлэсэн царайлаг хөвгүүдийн хамтлагтай уулзахын тулд түм буман хүмүүс ээлжээ хүлээн дугаарлан зогссон байлаа. Сүбин ийм олон хүнтэй газар угаас дасаагүй учраас тэр үү хол байхыг шаарддаг Ёнжүн, Тэхён хоёр луу өөрөө ойртох аж. Ихэнх нь Бета байх ч Альфа, Омега нар ч мөн цөөнгүй байлаа. Хамар цоргиулам анхилуун, сайхан үнэр авсан Альфа нар бүгд түүнд шунаж буй нь харцнаас нь л мэдрэгдэнэ. Даанч хажууд нь алхах Доминант Альфа нараас сүрдсэндээ ойртож үл чадна. Тэдний ауранд л шууд сөхрөнө шүү дээ.
Цугласан олны тал нь Чүэ сайдын бага хүү болохыг дорхноо таньж байсан юм. Сургууль, гэр хоёрын дунд байдаг хүү энд юу хийж явааг хүмүүс гайхна.
"Тэхён ахаа, энд жоохон эвгүй байна."
" Хурдан дотогшоо орцгооё. "
Хэтэрхий олон хүмүүсээс жийрхсэн хүү дотор нь муухай оргих шиг санагдан, эрх мэдэл өндөр аавынхаа ачаар урдуур номер авсан учраас саадгүй дотогшоо оров. Уулзалт болох төв танхим ч гаднахаас ялгаагүй олон хүмүүс холхилдож энтертайментын ажилчид бололтой залуучууд тус тусын зохицуулах ёстой зүйлсээ хийнэ. Сүбин ирсэн зорилгоо биелүүлтэл энэ бүхнийг тэсэхээр шийдэн ойр харагдсан сул сандал дээр очиж суухад Тэхён, Ёнжүн нар хоёр талд нь бие хамгаалагчын үүргээ биелүүлэн зогсох нь нэлээд сүртэй харагдана.
Хэсэг хугацаанд наалдах шахам явсан учир Ёнжүнд Сүбины фермон илүү хурц үнэртэж байлаа. Залуу хүүгийн саянаас хойш барьсан бие энэ удаад бодлоосоо зөрж, бүх хэсэг нь эвгүйрхэж, доод хэсэг нь халуу дүүгэн өөртөө дахин, дахин тэвчээртэй байхыг шаардана. Тэр өнөөдөр өөрийгөө яачхаад байгааг нэг л ойлгосонгүй. Эсвэл тэвчээрт хязгаар байдгыг мартчихсан уу.?
"Хараал ид гэж."
Тэхён хэдийнээ хосолсон учраас энэ бүхэн даваад гарахад дэндүү хялбар зүйл. Харин Ёнжүны хувьд бүгд өөр. Хэн нэгэн Омега, Бетатай хурьцалд ороогүй дэндүү удаснаас 'өөрийгөө барих' нь хэцүү болж, жижигхэн зүйл дээр ч өдөөгдөх нь тодорхой аж. Эд залуу насны эрч хүчээр дүүрэн Альфад бэлгийн амьдрал чухалчлах зүйлсийн нэг яалтчгүй мөн шүү дээ.
Сүбин "Та сая муухай зүйл хэлсэн үү?"
Ёнжүн "Ү-үгүй дээ."
Тэхён "Жоохон хүүхдийн хажууд байж ам хэлээ мэд!"
Сүбины намуухан авч эгдүүтэй хоолойг сонссон Ёнжүн цааш тэсэж чадахгүйгээ ойлгон нойл явах ёстойгоо Тэхёнд хэлээд хамаг хурдаараа тэндээс явлаа.
YOU ARE READING
' Your World ' [Completed]
Fanfiction" Чиний Омега фермон үнэхээр өргөн хүрээтэй тархдаг. Тэгээд чи энэ шударга бус нийгэмд өөрийгөө хамгаалж чадна гэж бодоод байгаа хэрэг үү?." ' Оддын туяанд дэлбээлсэн чи бид хоёрын хайр ' [ Уг бичвэр дээр гарах үйл явдал, дүрийн зан араншин гэх мэт...