Тайлбар + intro

19K 1K 27
                                    

Сайн байцгаана уу? уншиж байх үеийн мэнд. Бэки нь өөрийнхөө групп болон wattpad хэрэглэгчдийн группд зэрэг санал авсан байгаа. Үүний үр дүн:


D.o-57+40=97

Suho-53+20=73

Sehun-50+74=124

Lay- 21+32=53

Tao-21+16=37

Xiumin-20+16=36

Chen- 20+20=40

Luhan-15+18=33

Ийм саналаар Сэүн ялсан болохоор энэ удаагийн өгүүллэгийнхээ гол дүрийг У Сэүн гэх сайхан залууг сонгож байна.

Бас Бэки нь Сэүнтэй фантаси гэмт хэрэгт өгүүллэг эхлүүлэхээрээ дуусгадаггүй муу талтай хаха. Тиймээс энэ удаад зүгээр энгийн боловч догдлол дүүрэн романсэ оруулахаар шийдлээ. Та бүхэнд таалагдана гэж найдаж байна.

==================

                                                                                   -intro-
Им Сэрёон эрийн тэнгэргүй амьтан. . .энэ үгийг би дэндүү олон удаа сонссон. Бурхан надад эрдэм мэдлэг, сайхан амьдрал өгсөн болохоор эр хүн хайрлаагүй гэж зарим хүмүүс хэлдэг.

Найз залуу. . . нөхөр. . . хүүхэд энэ үгс чамд онц биш санагдаж байвал чиний нас бага байна гэсэн үг.

Хорин долоо насны босго давсан надад цалин сайтай ажил, сайхан мэргэжил өөрийн гэсэн гэр орон бүгд бий гэвч эр хүн амьдралд минь байхгүй.

Саяхныг хүртэл энэ бүхэн зөвхөн намайг харах хүмүүсийн л өөлдөг асуудал байлаа. Гэвч он жил өнгөрөх тусам энэ асуудал өөрт минь чухал болж ирсэн. Хичээл ном ажил мэргэжлийн төлөө гүйсээр хүртэж үзээгүй өнгөрөөсөн найз залуу гэгчийг би өөртөө бэлэглэхээр шийдсэн юм.

Бэлэг? солиотой сонсогдож байна уу? мэднэ ээ гэхдээ л би шийдсэн. Хүн өөрийн олсон мөнгөө гэр орон ирээдүйдээ зориулан хадгалдаг байхад би зөвхөн найз залуу түрээслэх гэж гурван жил мөнгөө цуглуулсан. Яг одоо өөртөө удаан хугацаанд бэлдсэн онцгой бэлгээ өгөх гэж байна.

Хүмүүсийн хэлдгээр бурхан надад эр хүнийг өгдөггүй юм бол би өөрөө худалдаж авах болно.

"Амтат КОКО" анх би үүнийг амттан зардаг сайт гэж бодсон ч тэр амттан нь эр хүн гэдгийг мэдээгүй юм. Харин одоо бол мэдээд зогсохгүй түрээслэх гэж байна.

Хамгийн үнэтэй, хамгийн царайлаг, хэн ч харсан нүд унагаахаар сайхан залууг сонгох болно. Тийм ээ У Сэүн энэ яг тохирч байна. . .

/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️Where stories live. Discover now