Би ч эхлээд юм бодоогүй болохоор "тэр гэж хэн?" гэж тоомжиргүй асуулт асуухад
Сэүн "сая гадаа чамайг гэртээ уриад байсан залуу" гэв.
Би "аан Минсог уу? манай ажлын газрын хүн байгаа юм. Гэтэл саяхан манай хажуугийн хаалганд нүүж ирээд бид хөршүүд болсон гэх үү дээ. Тэгээд л намайг шинэ байрныхаа оройн зоогт урьсан юм. Үнэндээ тэр над шиг найз гээд байх зүйлгүй хүн л дээ"
Сэүн гадуур хувцсаа тайлах зуураа "мм тийм үү? их сайн судалжээ" гэх нь тэр.
Би "судлаад байх юу байх вэ дээ, бидний ярилцсан зүйл тэр байсан юм. Үнэндээ тэр залуу манайд ажилд ороод удаагүй байгаа. Би ч түүнийг сайн танихгүй. Зүгээр л бид хаана ч хамаагүй тааралдаад мөргөлдөж унаад байдаг юм" гэсээр инээмсэглэхэд
Сэүн нөгөө л сэхүүн төрхөө гаргасаар "мөргөлдөж унаад гэдэг чинь юу гэсэн үг үү?" гэж асуулаа.
Би "юу байх вэ дээ, зүгээр л энд тэнд тааралдахдаа дандаа санамсаргүй мөргөлдөөд байдаг юм. Хачин байгаа биз?" гэсээр инээмсэглэхэд
Сэүн "тийм юмаа" гэж хэлээд өрөө рүүгээ орчихлоо.
Өнөөдөр яасан юм бол доо? жоохон ааш муутай байх чинь.Би ч бас өрөөндөө орж хувцсаа сольж гарч ирээд орой хоолоо хийхээр гал тогоонд зогсоно.
Сэүн харин гарч ирсэнгүй.
Хоол бэлдэж хийх гэсээр байтал бараг хоёр цаг болсон байх. Энэ хугацаанд Сэүн огт өрөөнөөсөө цухуйсангүй.
Хоолны ширээгээ засаж дуусаад түүнийг дуудахаар өрөөнд нь ороход хичээлээ хийж байгаа бололтой цааш харан ширээн дээ сууна.
Би "хоол болчихлоо"
Сэүн "ойлголоо" гэдгээс өөр зүйл хэлсэнгүй.
Бид хооллож байх зуур Сэүн энгийн үед байдаг шигээ л хэвийн байгаа мэт боловч жоохон ууртай ч юм шиг. Эсвэл жоохон хөндий байгаа мэт хачин мэдрэмж төрнө.
Бид өмнөх өдрүүд шигээ л ажил төрөл хичээл номоо ярьсаар хооллож дууслаа.
Хооллож дуусаад аягаа угаах гэж байтал Сэүн "чи амар даа, би угаая" гэлээ.
Би "зүгээр дээ чи хичээлээ хий"
Сэүн "хийгээд дуусчихсан, чи хоол хийсэн шүү дээ. Тиймээс би угаах ёстой" гэсээр аяга угааж эхэллээ.
Би "чи л өөрөө дүрэм бүрийг дагах хэрэггүй гэдэг байхаа, хоол хийгээгүй бол аяга угаана гэсэн юм байхгүй тиймээс хамт угаая" гэхэд
YOU ARE READING
/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️
Romance- Би өөртөө хамгийн том хамгийн сайхан бэлэг бэлдсэн. Маш гоё бэлэг - юу юм? - Найз залуу