Ер бусын бас гэнэтийн зүйлсээр дүүрэн зул сар өнгөрөөд сар гаран болж байна. Өмнө нь явж өгдөггүй байсан цаг хугацаа яг одоо нисэх мэт л хурдан өнгөрөх юм.
Үргэлж тавгүй санагддаг өвлийн улирал хүртэл энэ жил онцгой сайхан санагдаж байна. Магадгүй дэргэд байгаа хүнээс болсон байв. Өдөр бүр намайг өөртөө улам ихээр татдаг энэ залууд дассан сэтгэл минь хайр болсон гэдгийг би гадарлаж байлаа.
Гэхдээ энэ бүхнийг шууд хүлээн зөвшөөрч өөрийгөө хүчлэхийг хүсээгүй юм. Үргэлж оюун бодолдоо хоригдон өөрийн дураар дурлаж чадаагүй зүрх сэтгэл минь одоо л нэг эрх чөлөөтэй хэн нэгэнд татагдаж. Түүнийг хайрлаж байх шиг байна.
Олон жил түүнийг барьж хорьсон болохоор энэ удаад эцсийг нь мэдэхгүй хайрын тулаанд түүнийг дураар нь үлдээхээр шийдсэн. Юу л болов л болог. . .Би хэзээ ч харамсахгүй. . .
Гэрийн хаалгаар орж ирэхтэй зэрэгцэн шууд л түүний уруул намайг угтлаа. Энэ удаад энгийн үнсэлт биш нөгөө л нэг гал гаргасан дэндүү халуухан үнсэлт.
Энэ үнсэлтийг мэдрээд л юу болох гээд байгааг мэдсэн юм.
Ураалаа арай гэж салгаад "У Сэүн гэнэт юу вэ? би гадуур хувцсаа тайлах хэрэгтэй байна" гэхэд
Сэүн "зүгээр дээ би бүх хувцсыг чинь тайлаад өгье" гэсээр намайг дээш өргөн шууд унтлагын өрөө рүү явлаа.
Өрөөнд орж ирээд л Сэүн намайг доош буулгасан ч түүний үнсэлт огт зогссонгүй. Үнсэх зуураа гадуур хувцаснаас эхлээд бүгдийг нь нэг нэгээр тайлж явсаар орон дээр ирэн намайг дарж хэвтлээ. . .
================
Гэрийн хувцсаа өмсөх зуураа "юу вэ У ноёнтон, дөнгөж ирж байхад чинь" гэхэд
Сэүн "чи ийм зүйл болохыг гадарлаж л байсан биз дээ, би чамайг Японд байхад чинь хэлсэн ш дээ, ирэхээр чинь илүү зүйл авна гээд" гэсээр гэмгүй царайтай өөдөөс харна.
Би дотоожыг нь түүн рүү шидээд "тэгж хэлсэн л дээ, гэхдээ ийм ичгүүргүй байж болохгүй биз дээ? ядаж гадуур хувцас ч тайлуулахгүй шууд эхэлсэн" гэсээр бага зэрэг ичсэндээ доош харахад
Сэүн "чамайг санасан болохоор л" гээд инээмсэглэн над руу ширтсээр.
Би "хоёр хоног томилолтоор яваад ирж байгаа хүнд ядаж хоол бэлдсэн биз дээ? арай бэлдсэн зүйл чинь саяынх л байсан юм биш биз?" гэхэд
Сэүн дотуур хувцсаа өмсөөд "за яалаа гэж дээ, би ямар гаж донтон байгаа биш, дагаад яв хооллоод өгье" гэсээр гараас хөтлөн гал тогоо руу явлаа.
YOU ARE READING
/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️
Romance- Би өөртөө хамгийн том хамгийн сайхан бэлэг бэлдсэн. Маш гоё бэлэг - юу юм? - Найз залуу