5. Анхны болзоо

10.2K 1K 80
                                    

Өнөөдөр бидний анхны болзоо болох өдөр. Сэүн түрүүлээд гараад явчихсан. Би хэдий юу хийх хаашаа явахаа мэдэж байгаа ч гэсэн маш их догдолж байна.

Хувцас сольж нүүрээ будах гэж толины өмнө цаг гаран эргэлдээд эцэст нь бэлэн болж арай гэж гэрээсээ гарлаа.

Сэүнтэй уулзах газар бол амьтны хүрээлэн. Уг нь ихэнх хосууд кинотеатрт болздог боловч бид амьтны хүрээлэнд болзохоор шийдсэн юм.

Би өөрөө амьтан тэжээж чаддаггүй ч амьтанд хайртай. Сэүн ч бас миний энэ санааг дэмжсэн болохоор бид тэнд уулзах гэж байна.

Амьтны хүрээлэнгийн гадаа ирэхэд маш олон хүмүүс. Гэхдээ ихэвчлэн хүүхдээ дагуулан явах гэр бүлүүд. Харин бидэн шиг болзоо хийх гэж байгаа залуус ховорхон харагдана.
Маш олон хүн байсан болохоор Сэүнийг олж харсангүй. Хэсэг ийш тийш явж хайгаад сүүлдээ олохгүй байсан болохоор утас руу нь залгалаа.

Удаан дуудуулсангүй утсаа авлаа.

"чи хаана байна би ир-"

Сэүн "харчихлаа, наана аа зогсож бай" гэж хэлээд тасалчихлаа.

Би түүнийг хүлээж зуураа нүд гүйлгэн түүнийг хайна. Гэтэл хоёр том шаар барьчихсан бас хөвөн чихэртэй тэр намайг угтлаа.

Би түүний барьсан зүйлсийг хараад гайхсандаа "юу вэ? яах гэж шаар авсан юм? бас хөвөн чихэр аваад л ямар жоохон хүүхдүүд биш дээ" гэхэд

Сэүн "иймэрхүү газарт насны хязгаар гэж байдаггүй юм. Хүсвэл чи жар далан настай байсан ч хүүхэд шиг байж болно" гэсээр хөвөн чихэр болон нэг шаараа надад өглөө.

Энэ надад үнэхээр таатай мэдрэмж төрүүлж байсан юм. Учир нь би энд хамгийн сүүлд ирэхдээ арван хоёр настай байсан. Түүнээс хойш энд ирээгүй гэж бодохоор цаг хугацаа намайг ч мэдээгүй байхад маш хурдан урсан өнгөрсөн байна.

Хөвөн чихрээ амтлахад яг ид шидийн ертөнцөд ирээд эргээд хүүхэд болсон мэт сайхан мэдрэмж төрнө.

Сэүн "амттай байгаа биз?"

Би "тийм ээ, хаанаас эхлэх үү? ямар амьтанд илүү их дуртай вэ?"

Сэүн "миний хувьд жигүүртэн амьтанд илүү дуртай харин чи"

Би "би араатан амьтан, чоно бар ирвэс гээд л"

Сэүн "сонирхолтой юм. Тэгвэл эхлээд чиний дуртай амьтдыг үзэцгээе"

Би "дараа нь шувууны хэсэг рүү оръё"

/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️Where stories live. Discover now