Ойрын хэд хоног Сэүний шалгалт эхэлсэн гээд тэр бараг л гэрийн бараа харсангүй. Өдөржин сургууль дээрээ өнжихөөс гадна. Бүр шөнө л ирнэ. Тэгээд шууд унтаад өгнө.
Ийм байдалтай гурван хоног өнгөрсний дараа би аль хэдийн түүний завтай болох өдрүүдийг хүлээгээд эхэлсэн гэдгээ ойлгосон юм.
Өмнө нь гэртээ зочин ирсэн ч түүний оройтох үгүй нь ямар ч хамаагүй байдаг байсан. Гэтэл би Сэүнийг ирэхийг нь хүлээгээд л унтахгүй суучихдаг зуршилтай болж.
Одоо л ээжийгээ бага сага ойлгож байна. Аавыг оройтож ирнэ гэж мэдсээр байж иртэл нь унтахгүй хүлээдэг байсан сан. Тэр үед ээжийг зүгээр л унтаж байхгүй дээ, хүлээлээ гээд эрт ирэх биш гэж боддог байсан. Гэтэл өөрөө яг ингээд хүлээдэг хачин зуршилтай болчихлоо.
Өнөөдөр ч бас Сэүн оройтох бололтой цаг хэдийн 22 болчихсон байна. Унтах хүсэлгүй байсан болохоор суваг солин буйдан дээр хагас хэвтээ байдалтай налайн сууна.
Түлхүүр хийх чимээгээр дээш бослоо.
Мэдээж Сэүн байсан юм.
Сэүн "унтаж байхгүй яасан юм?" гэсээр гадуур хувцсаа тайлаад зочдын өрөөнд орж ирлээ.
Би "юм идсэн үү? би гялс хоолоо халаагаад өгье" гэсээр дээш босох гэтэл
Сэүн "хэрэггүй дээ юм идчихсэн" гэсээр шууд л хөлийг минь дэрлэн буйдан дээр хэвтлээ.
Би бага зэрэг гайхсан ч түүний дух руу унжсан үсийг хойш болгоод "их ядарч байна уу?"
Сэүн "тийм ээ жоохон л, энэ удаад захирлын нэрэмжит шалгалт болохоор илүү хариуцлагатай байх хэрэгтэй" гэсээр хөнгөн санаа алдлаа.
Би "маргааш бас явах уу? эртхэн унтаж амрахгүй бол" гэхэд.
Сэүн "үгүй дээ нэг дэх өдөр хамгийн том шалгалтаа өгнө тиймээс маргааш биднийг амар гэсэн юм" гэв.
Би "ашгүй дээ, тэгвэл нойроо ханатлаа сайхан унтаад ав. Ойрын хэд хоног чи хагас нойртой байлаа"
Сэүн "ойлголоо, чи ч бас намайг хүлээгээд сайн унтаж чадаагүй биз дээ? хамт унтмаар байна уу?" гэсээр дээш босон над руу харлаа.
Би "м-мэдээж би унтана" гэсээр дээш бостол
Сэүн гараас татан өвөр дээрээ суулгаад "хамт унтах талаар ярьж байна" гэж хэлэхэд зүрх хурдан цохилон түүн рүү чимээгүй харна.
Сэүн инээмсэглэн "би муу зүйл хийхгүй дээ, зүгээр л хамт унтах гэсэн юм" гэв.
Би нүдээ томруулан "т-тийм биш ээ. Тийм зүйл бодсон юм биш. Зүгээр л гэнэт хамт унтах уу гэхээр чинь" гэтэл
YOU ARE READING
/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️
Romance- Би өөртөө хамгийн том хамгийн сайхан бэлэг бэлдсэн. Маш гоё бэлэг - юу юм? - Найз залуу