19. Итгэж байна

10.9K 1K 122
                                    

Яг одоо толгойд минь болох болохгүй олон л бодол орж ирж байна. Түүний хэлсэн үгс, энэ байшингаас гарч ирсэн зэрэг нь намайг хангалттай тавгүй болгож байлаа.

Сэүн Минаг дэмий хорон үгтэй гэж байсан энэ бүхэн бас түүний хорон үгс төдий гэж найдаж байна.

Зүгээр дээ Сэрёон, бүх зүйл зүгээр. Тийм зүйл болоогүй байх, үгүй ээ болсон байсан би зөвхөн түрээслэгч төдий түүний асуудалд хэт оролцох буруу. . . гэхдээ л Сэүн надад амласан. Хуурамч хэдий ч чин сэтгэлээсээ хандана гэж. . .

Юу л болоод байна даа, би чинь өөртэйгөө зөрчилдөж түүнийг харамлаад байна уу даа? Зүгээр л ороод бүгдийг нүдээр харсан нь дээр бололтой.

Нэг гүнзгий амьсгаа аваад хаалга нээтэл  Сэүн нүцгэн хөгжилдөө хэвтэж байсан юм.

Арай ч дээ би түүнд итгэсэн. Байгаа байдлыг хараад л хоолой зангирах шиг. Хөмсөг зангидан түүний зүг харсаар, түрүүхэн согтоод явсан хүн одоо цоо эрүүл хэвтэж байв.

Сэүн инээмсэглэн "нойр нь хүрээ юу?" гэж асуулаа.

Би "нэг хүнийг харах хүртэл тийм байлаа. Харин чи согтоод явсан гэхэд цоо эрүүл харагдаж байна" гэхэд

Сэүн "харин тийм ээ архи гарчихлаа" гэв.

Би "аргагүй байх л даа, уусан архи чинь тэр доогуур гараад явчихсан юм байлгүй" гэж хэлэхэд

Сэүн "тэр доогуур аа?" гээд доошоо нөгөө зүйл рүүгээ харснаа нүд нь томрон "Яа! Им Сэрёон юу бодоод байгаа юм?"  гэсээр гараа доош тавилаа.

Би "найз бүсгүйтэй чинь таарсан. Сайхан байсан тухай чинь сонссон" гэж хэлэн зөрүү харахад Сэүн псс хийтэл инээх нь тэр.

Би "чамд их хөгжилтэй байгаа бололтой. Энэ чигээрээ хөгжилд дөө, би өөр газар унтахад болох байх" гээд эргэтэл

Сэүн "хөөрхөн байна" гэв.

Би "юу?"

Сэүн "хардаж байгаа чинь"

Би "ммм" гэж хэлээд хаалга руу ойртоход 

Сэүн "юу ч болоогүй ээ" гэв.

Би эргэж хараад "тийм ээ юу ч болоогүй чинь маш ил тод харагдаж байна" гэхэд

/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️Where stories live. Discover now