2. Догдлох уу?

11.3K 1K 69
                                    

Эхлээд юу ч гэсэн шинэ зочиндоо хоол өгөх ёстой тиймээс хавтастай зүйлийг түр тавиад хоолоо хийж дуусгалаа. Ширээгээ засаад байж байтал Сэүн уснаас гараад ирэв.

Сая өмссөн хувцастайгаа байсан ч түүний хааяа нэг ус дуслах нойтон үс нь бүр ч дур булаам харагдуулж байсан юм.

Бурхан минь энэ залуу чухамдаа юу юм бэ? хүн гэхэд хэтэрхий төгс харагдаж байна. Түүний насыг мартан дахиад л алмайрсан байгаа гэдгээ ойлгосон даруйдаа түүнээс харц бурууллаа.

Сэүн "зүгээр дээ хүслээрээ ширтэж болно. Чи үүний төлөө л мөнгө төлсөн биз дээ?" гэх нь тэр

Би бага зэрэг ичсэн ч түүний хэлсэн үнэн. Би ийм л зүйл харах гэж ийм л зүйл мэдрэх гэж мөнгө төлсөн шүү дээ.

Бага зэрэг хоолойгоо засаад "суу, хоол болчихсон" гэж хэлэхэд

Сэүн "ойлголоо" гэсээр ширээний ард суулаа.

Түүний хийх үйлдэл хэлэх үг нь бүгд маш энгийн хирнээ л намайг сандаргах ичээх зэргийг гарамгай чадах юм. Магадгүй энэ түүний нууц чадвар байх.

Ширээнд суугаад "чиний ямар хоолонд дуртайг мэдэхгүй болохоор" гэтэл

Сэүн "зүгээр дээ, би хоол голдоггүй. Амттай л бол болно" гэсээр хоолноос халбагадлаа.

Анх удаа эр хүнд зориулж хоол хийсэн болохоор сандраад ч байх шиг. Түүний гаргах нүүрний хувирал идэж байгаа үйлдэл бүрийг нь харна.

Түүнийг ширтсээр суух над руу Сэүн харан "яасан бэ? өөрөө идэхгүй юм уу?" гэж асуухад л ухаан орон хоолноосоо халбагадлаа.

Сэүн "амттай байна, баярлалаа" гэж зөөлөн хэлэхэд түрүүнээс хойш хүлээж байсан үг болоод ч тэр үү сэтгэлд таатай санагдана.

Бид чимээгүй хооллосоор.Үргэлж ганцаараа хооллодог надад ингээд хүнтэй суугаад хооллох бага зэрэг эвгүй боловч нөгөө талаар харин ч таатай сайхан мэдрэмж төрнө. Үнэхээр хүмүүсийн хэлдэг үнэн бололтой. Би ганцаардмал нэгэн байж. Би хоол идэж байхдаа ажлаа давхар хянаж хийсээр байгаад сурчихсан. Тийм дээ ч Сэүний өгсөн хавтастай мэдээллийг нэгд нэгэнгүй уншина.

Би "тэгэхээр чи сурдаг байх нь ээ"

Сэүн "тийм ээ, дараа жил төгсөнө"

Би "хичээлийн хажуугаар түрээсийн найз залуу хийж мөнгө олдог хэрэг үү?"

Сэүн "тийм"

Би "би чиний хэд дэх найз бүсгүй вэ? эсвэл үйлчлүүлэгч гэж хэлэх үү?"

Сэүн тоосон шинжгүй хоолоо идэх зуураа "дөрөв" гэж хэллээ.

/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️Where stories live. Discover now