16. Зугаалга

9.6K 1K 93
                                    

Бид гэрээ чимэглэх гэж бүтэн өдөржин инээлдэж тоглож өнжсөн яг л жоохон хүүхдүүд шиг. Би ер нь багадаа тийм хөгжилтэй зүйл хийж байснаа санахгүй байна.

Бидний чимэглэсэн гэр алмайрч унамаар тансаг биш ч бидний хувь инээд дүүрэн гайхалтай өдрийг бэлэглэсэн бас өөрсдийн санаагаар чимэглэсэн болохоор хамгийн гоё болсон.

Мод чимэглэх тал дээр бид хоёр худалдаж авсан тоглоомоос гадна өөрсдийн инээдтэй гарсан зургуудыг дээр нь цоолж зүүгээд ер нь бол дэлхийн хаана ч байхгүй хамгийн содон бөгөөд инээдтэй мод болсон.

Мэдээж энэ хачин санааг Сэүн гаргасан. Тэр л үргэлж хачин зүйл сэтгэж байдаг юм.

==================

Тийм ээ өнөөдөр бол он солигдох торгон мөч.

Өглөө боссон цагаасаа эхлээд бид гэрээ цэвэрлэж хоолоо хийж өнжлөө. Хэдий хоёулхнаа боловч нэлээд том ширээ засаж байгаа. Баяр юм чинь зад идэх хэрэгтэй биз дээ.

Зурагтаар мэдээж хөгжөөнт нэвтрүүлэг инээдмийн кино. Дуу хөгжим эгшиглэнэ. Бид хоёр зурагтаа чангалж орхиод юмаа хийх зуураа хааяа нэг зурагт руу шагайн өдрийг өнгөрүүлсэн.

Би "цаг л дутуу байна. Би нүүрээ будаад хувцсаа солиод ирье" гэхэд

Сэүн "нүүрээ будаж яах гэсэн юм? зүгээр л байна ш дээ" гэв.

Би "үгүй ээ гоё болох ёстой. Он гарч байхад ингээд арзайгаад байж байвал шинэ жилдээ тийм байна"

Сэүн нэлээд чанга инээгээд "ойлголоо тэгвэл хөөрхөн болоод ир"

Би ч толгой дохин өрөө рүүгээ орлоо. Сэүн харин зурагт үзээд үлдсэн.

Нүүрээ хөнгөн будаад энэ жилийн онцгой шинэ жилдээ зориулж авсан урт улаан цамцаа өмсөөд өрөөнөөс гарлаа.

Би "болчихсон"

Сэүн над руу харан инээмсэглээд "хөөрхөн байна. Энд суу л даа" гэсээр хажуудаа суухыг урилаа.

Би ч түүний дэргэд суухад "Хоолоо идэж байх уу? Үнэндээ өлсөөд байна" гэсээр инээдтэй царай гаргана.

Би инээмсэглэн толгой дохиод "тэгье ээ ямар ирэх зочин байгаа биш" гэхэд

/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️Where stories live. Discover now