ДИЙД ДИЙД (+) ХЭСЭГ baby харийнхан нүдээ дарцгаа. 21-ээ хүлээж байгаад уншаарай. Энэ хэсэгт зөвхөн + зүйл л байгаа!
==================
Түүн үнсэлт зөөлөн бас энхрий. . .яг л аманд ороод уусах амтат шоколад шиг. Сайхан амтнаас нь болоод уруулаа ч салгаж үл зүрхэлнэ.
Аажуухан гулган орж ирэх хэлийг нь зөөлөн сорж хариу барилаа. Сэүнд таатай байсан бололтой улам бүр намайг өөртөө нааж үнсэнэ.
Бидний бие дэндүү ойр байна. Хоёр биеийнхээ зүрхний цохилтыг хүртэл тодорхой мэдэхээр тийм ойр. Яг л бие биедээ уусаад орчихсон юм шиг.
Хэт догдолсондоо бөмбөрдөж байсан зүрхийг минь түүний тайван цохилох зүрх аргадан нэг л мэдэхэд нэгэн хэмнэлд зэрэг цохилно.
Уруулаа түр салгаад түүн рүү харахад тэр яг л дахиад илүүг гэх шиг гал мэт төөнөх харцаар цоо ширтэнэ.
Түүнийхээ хацрыг зөөлөн илээд нүд рүү нь ширтсээр инээмсэглэхэд аажуухан ойртсоор дахин үнсэнэ.
Сэүний дээд уруулыг амандаа хийн амтлан үнсэхэд тэр ч бас миний доод уруулыг сорон таатай нь аргагүй үнсэнэ.
Энэ бүхэн зүгээр л үнсэлт гэтэл зөвхөн үнсэлтээс эхлэн бидний хамаг биеэр ямар нэг ер бусын хүч гүйчих шиг. Бүх бие минь тэр чигтээ түүний мэдэлд очихоор яарна.
Хангалттай их үнсэж энхрийлээд сэтгэл нь ханасан бололтой хувцсыг минь нэг нэгээр тайлж эхлэв.
Би зүгээр л бүх зүйлийг түүнд даатгаад эрх мэдлийг түүнд өгчихсөн . . .
Хамгийн сүүлд дотуур хувцас. . . Өмссөн байсан зүйлсээс минь зөвхөн дотоож хөхөвч хоёр үлдэхэд Сэүн тайлахаа болин үйлдлээ зогсоолоо.
Би яасан тухай асуумаар байсан ч харц минь хэдийн асуучихсан байв.
Сэүн "түр хүлээгээрэй" гээд дээш босоод явчихлаа.
Мэдээж асуулт дүүрэн байсан ч чимээгүй түүнийг хүлээнэ.
Сэүн босож яван хаалга түгжээд өөрийнхөө үүргэвч дотроос хайрцагтай бэлгэвч гаргаж ирлээ.
Би "чи ийм зүйл хүртэл авч ээ?" гэж асуухад
Сэүн "хүмүүс үүнийг шалиг залуусын хэрэглээ шиг л хардаг, харин би үүнийг нөгөө хүнээ хүндлэх хүндлэл гэж боддог. Хамгийн нандин зүйлээ надад өгч байхад хэрэглээд хаях цааш шиг хөнгөн хандаж болохгүй. Би чамайг хүндэлж байна. Яг одоо миний хүсэл таашаалаас илүү чиний бодол чухал болохоор гаргаж ирсэн юм. Надад биеэ биш амьдралаа өгч чадах итгэлтэй үед чинь л хэрэглэхгүй байж болно. Харин чамд тийм итгэл бий юу?" гэж асуулаа.
YOU ARE READING
/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️
Romance- Би өөртөө хамгийн том хамгийн сайхан бэлэг бэлдсэн. Маш гоё бэлэг - юу юм? - Найз залуу