3.Найз залуу

10.5K 1.1K 78
                                    

Ганц өдрийн чөлөө минь дуусаж энгийн ажлын өдрүүд эхэллээ. Би өглөөд яг 6:10 гэж босоод 7:10 гэхэд бэлэн болоод гардаг. Энэ бараг дадал болсон гэхэд болно. Цаг харвал 7:02 гэвч Сэүн өрөөнөөсөө гарч ирсэнгүй. Түүний хичээлтэй байх гэж бодон сэрээхээр өрөөнд нь орлоо.

Эхлээд хаалга зөөлөн тогшиж үзсэн ч тэр хариу хэлсэнгүй. Хаалга удаанаар болгоомжтой түлхэн ороход тэр ёстой л тэнгэр нураад ирсэн ч тоохооргүй нам унтаж байв.
Гэхдээ цээж нүцгэн унтах бас бэлхүүс хэсгээрээ хөнжлөө хальт нөмөрсөн ер нь л нүцгэн шахуу унтаж байв.

Би түүнийг харан бага зэрэг сандарч байсан ч түүний бие үнэхээр дажгүй санагдлаа. Түүний нас нь 21 гэх боловч биеэ авч яваа байдал бас биеийн хөгжил зэрэг нь жоохон гэж хэлэх боломжгүй төгс мэт. Түүнийг ширтэн хэсэг зогсоод сая л орж ирсэн зорилгоо санах мэт түүнийг дуудав.

Эхлээд холоос "Сэүн. . . У Сэүн" гэж дуудсан ч тэр тоосонгүй нам унтсаар.

Нэг уртаар амьсгаа аваад түүний орны дэргэд очиж зогсоод "Сэүн босоорой" гэхэд тэр бас л сэрсэнгүй.

Гараа аажуухан дөхүүлсээр мөрөн дээр нь хүрээд "Сэүн босоорой, хичээлтэй биз дээ? одоо 7:08 болж байна шүү" гэсээр түүнийг бага зэрэг түлхэхэд сая л нэг юм нойрмоглон нүдээ нээлээ.

Би "эгч нь ажилдаа явлаа шүү за, гал тогоонд өглөөний хоол байгаа идээд хичээлдээ яваарай" гэж хурдхан хэлээд гарахаар эргэтэл тэр гараас минь татан орон дээрээ. . .үгүй ээ бурхан минь гэж өвөр дээрээ суулгачих нь тэр.

Би сандарсандаа шүлсээ гүд хийтэл нь залгиад "яа-яасан бэ?" гэсээр болгоомжтой түүн рүү харахад

Сэүн бага зэрэг нойрмог харагдах ч инээмсэглэсээр "чи сая нэг алдаа гаргасан" гэв.

Би юу гэдгийг нь бодоод олсонгүй. Гайхсандаа хэсэг бодоод "ямар алдаа?" гэж гайхан асуухад

Сэүн "эгч нь явлаа гэсэн биз дээ? би чиний найз залуу болохоос дүү чинь биш гэж хэлсэн байхаа. Дахиж ийм үг сонсмооргүй байна шүү" гэсээр долоовор хуруугаараа дух руу түлхэх нь тэр.

Би гайхсандаа үг ч дуугарч чадахгүй гацсан байв.

Сэүн "одоо яв даа, ажлаасаа хоцорлоо" гээд намайг түлхэн босголоо.

Би ч гайхах бантан зэрэгцэн хөлөө зөөж ядсаар өрөөнөөс нь гарав. У Сэүн үнэхээр тоглоом биш бололтой. Би түүнийг жоохон гэж бодох боловч тэр үргэлж л намайг чадах аргаа мэдэж байх юм. Би үргэлж түүний хэлэх үг үйлдэлд нь хариу үзүүлж чадахгүй тэнэг юм шиг болчих юм.

/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️Where stories live. Discover now