23. Боломж өгье

9.2K 1K 211
                                    

Хаалга нээгээд зогсож байгаа хүнээс багагүй цочсон юм.

Би "чи энд юу хийж байгаа юм? манай гэрийн хаягийг хаанаас авсан юм?" гэж асуухад

Мина инээмсэглэн "чиний төсөөлөөгүй газраас" гэх нь тэр.

Би бага зэрэг хөмсөг зангидаад "яах гэж ирсэн юм? бид уулзаад байх дотно хүмүүс биш шиг санагдаж байна" гэж хэлээд хаалгаа хаах гэтэл

Мина шууд хаалга угз татан хүчээр ороод ирлээ.Тэр яг л гэртээ орж байгаа мэт гутлаа тайлж гадуур хувцсаа өлгөөд манай гэрээр дураараа явж миний болон Сэүний өрөөгөөр шагайж үзээд "үнэхээр үнэн байжээ" гэсээр зэвүүн инээлээ.

Би "юу үнэн гэж? чи хүний гэрт хүчээр орж ирчхээд юугаа хийгээд байгаа юм? цагдаа дуудлаа шүү" гэхэд

Мина тас тас инээсээр буйдан дээр суугаад "цагдаа гэнэ ээ? тэгээд дууд л даа, хүн худалдаж авах ч гэсэн хууль бус биз дээ?" гэх нь тэр.

Би сонссон даруйдаа юу яриад байгааг нь гадарлаж байсан ч арай ч үгүй байлгүй дээ гэж бодон өөрийгөө тайвшруулах гэж хичээнэ.

Мина "Чамд боломж өгье, би амтат кокод төлсөн мөнгийг чинь чамд буцааж өгнө. Сэүнийг эргээд ирэхэд нь түүнээс сал. Сэүний хийдэг ажил болон чамайг зүгээр л нэг муу хүн худалдаж авсан ганцаардсан хөгшин хүүхэн гэдгийг чинь мэдсэн шүү. Түмний шившиг болох гээгүй л юм бол зүгээр аятайхан хэлж байгаа дээр салж үз. Тэгээд ч Сэүнийг яагаад чам шиг ийм хачин хүүхнийг тоосон юм бол гэж бодоод байсан чинь өөрийгөө худалддаг ажил хийдэг байжээ. Бага зэрэг урам хугармаар л юм. Сэүнийг тийм их мөнгөнд дуртай гэж мэдээгүй юм байна" гэх нь тэр.

Би "чи одоо юу яриад байгаа юм?" гэж ууртай хэлэхэд

Мина "бүх зүйл чинь баригдчихаад байхад ичдэггүй хүүхэн бэ. Эр хүн тоодоггүй, ганцаараа өтөлсөн хөгийн хүүхэн байж яаж миний Сэүнийг худалдаж авч чадав аа? одоо зүгээр л түүнийг явуул. Азаар би мөнгө ихтэй Сэүнийг мөнгөөр дутаахгүй байх" гэв.

Энэ бүх үгс намайг ямар их уурлуулж байсныг үгээр хэлэх аргагүй, болдог бол шууд үсдээд авмаар л байлаа.

Би түүн рүү муухай хараад "Сэүнийг тийм доогуур үнэлэж байгаа чи өрөвдөлтэй юм. Түүнд байх сайн сайхан талыг харж чадахгүй байж яаж Сэүнийг минийх гэж чадаж байна аа. Чи үнэхээр жоохноороо юм" гэх хэлэхэд

Мина "юу? муу хөгшин хүүхэн чинь би чамд боломж олгох гэж ирж байхад түмний шившиг болохоор шийдсэн юм биз дээ? за яах вэ Сэүний найзууд чамайг зүгээр мөнгө төлсөн арчаагүй амьтан гэдгийг мэдээд яахыг харж л байгаарай" гэсээр над руу гар далайлаа.

/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️Where stories live. Discover now