У Сэүн гэх халамжтай, хүмүүжилтэй дур булаам залуугийн хуурамч найз бүсгүй болоод аль хэдийн хаврын улирлыг угтсан байна. Гадаа хүйтний эрч бууч хамаагүй дулаахан болсон болоод ч тэр үү өдөр бүр илүү их жаргалтай илүү эрч хүчтэй байгаа мэт санагдаж байна.
Бусад зүйл хэвээрээ би ажилдаа яваад Сэүн хичээлдээ яваад л өдөр бүр адилхан боловч нөгөө талаар өдөр бүр өөрийн гэсэн нандин дурсамжтай сайхан болж өнгөрч байна.
Минагын асуудал бүрэн шийдэгдсэн. Би уг нь түүнийг ирсэн тухай Сэүнд хэлээгүй ч нүүна бүлэг хэлчихсэн байсан. Харин Сэүн Минатай уулзаж асуудлаа бүрэн шийдсэн. Мина одоо Канад руу сурах гээд явсан болохоор лав л ойрын таван жилдээ түүнтэй уулзахгүй байх.
Магадгүй хэзээ ч уулзахгүй байх.==================
Би Сэүний уруул дээр үнсээд "өглөөний мэнд, ажилдаа явлаа шүү" хэмээн сэрээхэд
Сэүн нойрмог байгаа бололтой нүдээ ч нээсэнгүй тэгсэн хирнээ намайг явуулахгүй нам тэвэрчих нь тэр.
Би "Сэүн би явах хэрэгтэй байна"
Сэүн "явуулахгүй" гэсээр улам чанга тэвэрлээ.
Би түүний хацар дээр үнсээд "өнөөдөр эрт очих ёстой чи ч гэсэн хичээлтэй биз дээ? эртхэн босохгүй юм уу?" гэхэд
Сэүн "яг таван минут, тавхан минут ингээд л хэвтэхэд болно. Бүтэн өдөржин санана ш дээ" гэж эрхлэнгүй хоолойгоор хэллээ.
Би түүний энэ нялуун гуйлтаас татгалзаж чадсангүй инээмсэглээд түүнийг тэврэхэд Сэүн намайг дэргэдээ хэвтүүлээд хэсэг чимээгүй ширтлээ. Үсийг минь илж бас нүд рүү минь цоо ширтэнэ.
Би "өдөр бүр ингэж нялуураад байвал ажилдаа явах хүсэлгүй болох нь" гэхэд
Сэүн "хамаагүй ээ нялуурмаар байвал нялуурахад л болно" гэв.
Би зүгээр л инээмсэглээд түүнд тэврүүлж хэсэг хэвтлээ.
Сэүнтэй нялуурч байгаад гарсан болоод ч тэр үү нүүр бага зэрэг улайсан байх.
Машиндаа суух гэж байтал Минсогтой таарчихлаа.
Минсог "сайн уу? ойрд огт тааралдаагүй юм байна" гэсээр инээмсэглэв.
Би "тийм ээ тааралдаагүй удлаа. Чи гэртээ байхгүй байгаа хэрэг үү?"
Минсог "тийм ээ, сүүлийн хоёр сар шахуу эмээгийнхээ гэрт байсан юм. Өндөр настай хүн болохоор бие нь жоохон чилээрхээд"
YOU ARE READING
/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️
Romance- Би өөртөө хамгийн том хамгийн сайхан бэлэг бэлдсэн. Маш гоё бэлэг - юу юм? - Найз залуу