Түүний хэлсэн үг зүгээр л зүрхийг минь зогсоочих шиг боллоо. Бүгдийг сонсож бүгдийг маш сайн ойлгож байгаа ч оюун ухаан минь үүнийг хүлээж авахыг хүсэхгүй байна.
Дэндүү их цочирдсоноосоо болоод нүдэнд нулимс хуран хоолой зангираад хэлэх үг аман дээр минь илхэн гараад ирсэн ч юу ч хэлж чадахгүй хэсэг зогслоо.
Сэүн харин огт тоглоогүй царайтай өөдөөс ширтэн зогсоно.
Би толгойг минь хагалах шахан зөрчилдөж байгаа мянга мянган бодлоо цэгцэлж ядаж "ю-юу яриад байгаа юм У Сэүн?" гэж арай ядан асуулаа.
Сэүн "салцгаая" гэж бүр ч ойлгомжтойгоор хэллээ.
Нүднээс минь хяналтгүй урсан гарсан нулимсаа хурдхан шудраад хүчээр инээмсэглэн "ч-чи тоглоод байгаа юм уу? юу яриад байгаа юм? би их ядарч байна унтлаа" гэсээр эргэтэл
Сэүн гараас татан зогсоогоод "чи жоохон хүүхэд биш шүү дээ, яагаад зөрүүдлээд байгаа юм? одоо чи зугтсан ч маргааш дахиад л энэ асуудал чамайг угтах болно" гээд өөдөөс ширтэнэ.
Надад дэндүү их гомдолтой байна. . . Тэр намайг аль хэдийн өөртөө уусгаад, эргэлт буцалтгүй дурлуулсан байж одоо ийм үг хэлэх чинь шударга бус. . .
Гомдож уурлаж хэлэх зүйл дэндүү их байсан ч амнаас үг унаж өгөхгүй юм.
Сэүний барьсан байгаа гарыг тавиулаад "яагаад?" гэх ганц үгийг арай ядан унагаалаа.
Сэүн хөнгөн санаа алдаад "Би Солонгосоос бүр явж байгаа" гэх нь тэр.
Нүдэнд цийлгэнэх нулимс минь бүрэлзүүлээд түүний царай ч тод харагдахаа байж эхэлж байна. Түүнээс нуух гэсэндээ доош тонгойгоод "хаашаа явж байгаа юм? Америк уу?" гэж зөөлөн хэлсэн ч сааралтан сонсогдох хоолой минь бүгдийг бариад өгчих нь тэр.
Сэүн эрүүнээс минь барин дээш харуулаад хацар даган урсах нулимсыг минь зөөлөн арчин "битгий уйл, би чамайг уйлуулах хэмжээний эрхэм нэгэн биш" гэх нь тэр.
Одоо л бухимдал минь ил гарч байгаа бололтой дуу минь чангарч эхлэв.
"ХААШАА ЯВЖ БАЙГАА ЮМ? ГЭЭД АСУУГААД БАЙНА ДҮЛИЙ ЮМ УУ ЧИ!" гэж орилоход
Сэүн "бид салж байхад тэр чамд хамаатай гэж үү?"
Би яг одоо яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй байна. Уурлаж гомдож гайхаж бас юу ч ойлгохгүй байна. Зүгээр л хамаг чадлаараа орилоод галзуу мэт уйлмаар байна. . .
YOU ARE READING
/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️
Romance- Би өөртөө хамгийн том хамгийн сайхан бэлэг бэлдсэн. Маш гоё бэлэг - юу юм? - Найз залуу