12. Tэр хэн юм?

9.8K 1.1K 121
                                    

Бас л нэг энгийн ажлын өглөө.Сэрүүлэг дуугаран дадал болсноороо өглөөг угтлаа. Гэхдээ сүүлийн хоёр хоног Сэүнтэй хамт унтаж өглөөг ч хамт угтаж байгаа болоод ч тэр үү илүү их эрч хүчтэй. Магадгүй би жаргалтай эмэгтэй болсон байна.

Өдөр бүрийг чимээ аниргүй гурван өрөө дунд ганцаараа угтаж ганцаараа үддэг байсан сан. Энэ ор хүртэл хоёр хүн унтах зориулалттай том ор боловч үргэлж нэг тал нь хоосон зүгээр л үзмэр шиг тавьсан хоосон дэр надтай хамт өглөөг угтдаг байлаа.

Гэтэл Сэүнийг гэрт ирснээс хойш сэтгэл нэг л дүүрэн сайхан санагдах болж. Гэр хүртэл илүү өнгөлөг дулаахан болсон мэт. Ялангуяа ингээд өглөө сэрэхэд дэргэд минь унтах царайлаг залууг харах бүрд амьдралын амт гэх зүйлийг бага ч гэсэн мэдрэх шиг.

Өмнө нь хүн гэдэг төрөл зүйлийг ганцаараа байсан ч тоохгүй тийм л хүчирхэг төрөл гэж бодож явлаа. Гэтэл хэн нэгэнтэй хамт амьдарсан энэ хэдэн сар минь ганцаараа амьдарсан хэдэн жилээс илүү үнэ цэнэтэй байх юм гэж төсөөлж ч байсангүй.

"7:10 болж байна шүү" гэсээр Сэүнийг сэрээхэд

Сэүн бага зэрэг нойрмог ч над руу инээмсэглэн харна.

Сэүн бага зэрэг нойрмог ч над руу инээмсэглэн харна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Би "яасан бэ?" гэсээр түүн рүү ширтэнэ.

Сэүн "явлаа юу?"

Би "тийм ээ, хоол хийгээд тавьсан байгаа. Заавал идээд яваарай"

Сэүн "ойлголоо" гэсээр над руу инээмсэглэн ширтэнэ.

Би түүний энэ эрээ цээргүй ширтэх харц болон намайг ичээх инээмсэглэлд нь ямар хариу өгөхөө мэдэхээ болчихлоо.

"яасан бэ? яагаад ингээд байгаа юм? би тийм инээдтэй харагдаад байна уу?" гэж асуухад

Сэүн хальт өндийснөө гараас татан өөр дээрээ унагаачих нь тэр.

Би ч нүдээ томруулсаар түүн рүү ширтэнэ.

Сэүн "өнөөдөр чиний хувцаслалт илүү халуухан байна" гэж хэлэхэд шууд л хацар улайгаад явчихсан юм.

/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️Where stories live. Discover now