Бид хоёр хэсэг тэгж зогслоо.
Сэүн "хамт хаалга руу явъя чиний авч өгсөн алчуур жижиг юм байна. Хаалганы хажуугаас би том алчуур авч биеэ ороогоод тэгээд чамд бас алчуур өгье" гэлээ.
Би ч бас усанд нороод гэрт өмсдөг нимгэн цамц минь гэрэлтээд байсан болохоор "бас алчуур авах хүртлээ битгий холдоорой, миний хувцас нороод"
Сэүн "мэдэж байгаа" гэлээ.
Бид бие бие рүүгээ тохиролцох мэт толгой дохиод хаалга руу хамт алхлаа.
Өрж тавьсан алчуураас Сэүн нэгийг аван миний энгэр дээр тавиад дахин нэгийг аваад өөрийнхөө бэлхүүсээр ороолоо.
Сэүн "б-болчихлоо"
Би "тэглээ"
Сэүн "би гарч байя даа, чи нэгэнт норчихсон юм чинь усан ороод гараад ир"
Би "тэгье ээ чи хурдан хувцсаа өмс" гэж хэлэхдээ өөрийн эрхгүй түүний нүцгэн биеийг тэвэрч байхдаа мэдэрсэн зүйл минь толгойд эргэлдэн хацар улайж байлаа.
Сэүн ч багагүй сандарсан бололтой "т-тэгье ээ" гэсээр гараад явлаа.
===================
Уснаас гарч ирсэн ч бид нэг хэсэгтээ тухтай үг сольж чадсангүй. Хэн хэн нь нэлээд бантсан болохоор тэр байх л даа. Яг л анх уулзаж байсан үе рүүгээ эргээд очсон мэт юм ярих гэхээр яриа эвлэж өгөхгүй жоохон сандарсан орой байлаа.
Сэүн маргааш эрт шалгалттай тиймээс бид эрт унтахаар болсон юм. Уг нь өчигдрөөс хамт унтана гэж тохирсон ч өнөөдөр болсон гэнэтийн явдлаас болоод хамт унтах үгүй нь тодорхойгүй л байна.
Сэүн ч өрөөндөө ороод чимээгүй болчихсон болохоор түүнийг унтсан байх гэж бодоод би унтахаар хэвтлээ.
Яг унтах гээд хэвтэхээр толгойд шүршүүрт болсон явдал бодогдоод нэлээд удаан хөрвөөж байгаад унтлаа. Би ер нь яагаад Сэүний нүцгэн биеийг бодоод байгаа юм бол Им Сэрёон ичгүүргүй нэгэн болжээ.
Нойрон дунд хөнжил сөхөгдөн Сэүн ороод ирэв. Тэр миний араас тэврэн хэвтээд өглөө. Саяхан л нам унтаж байсан хүн огт унтаагүй мэт нойр сэргэчих нь тэр.
Хэсэг хөдөлгөөнгүй хэвтэж байгаад Сэүн рүү эргэж харах гэтэл Сэүн намайг өөртөө наан араас илүү чанга тэвэрлээ.
Сэүн "битгий эргэж хар"
Би "яагаад?"
Сэүн "ичээд байна, өдөр болсон зүйлээс болоод" гэсээр бэлхүүсээр минь гараа оруулан илүү тyхтай тэвэрлээ.
YOU ARE READING
/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️
Romance- Би өөртөө хамгийн том хамгийн сайхан бэлэг бэлдсэн. Маш гоё бэлэг - юу юм? - Найз залуу