6. Дүү

9.8K 1K 83
                                    

Ажлын өдөр өнгөрдгөөрөө өнгөрч тарах цаг ч боллоо. Гэхдээ өнөөдөр онцгой өдөр Сэүний дүү ирнэ гэсэн. Гэхдээ дүүг нь эрэгтэй юу эсвэл эмэгтэй юу? бүр тэр байтугай насыг нь ч мэдэхгүй.

Ямар ч байсан шинэ зочин ирэх болохоор гайгүй ширээ засаж өөрийн гараар хоол хийж өгөх ёстой гэж бодсон болохоор шууд гэр лүүгээ явсангүй. Замаараа хүнсний зах орж хоолны материал болон бусад ойр зуур идэх амттан. Хөнгөн зууш бэлтгэх зүйлсээ авлаа.

Хоёр тор дүүрэн юм авчихсан байна. Гэрийн гадаа ирээд нөгөө том ууттай хоёр юмаа яаж оруулна дaa гэж бодож байтал ашгүй сайн хүн санаагаар гэдэг шиг Сэүнтэй таарчих нь тэр.

Сэүн "хүнсээ цуглуулсан юм уу? ямар их юм аваа вэ?"

Би "харин тийм ээ, зочин ирж байхад хөргөгч хоосон байвал эвгүй ш дээ, бас өнөөдөр хясаагаар хоол хийх гэж байгаа. Чи дуртай биз дээ? дүүд чинь таалагдах болов уу?"

Сэүн хоёр тортой хүнсийг аваад "зүгээр дээ, манай дүү бас хоол голоод байдаггүй юм. Тэгээд ч чи хоол хийхдээ сайн ш дээ. Бүх хоол чинь амттай"

Түүний магтаал надад таалагдсан болохоор чимээгүй инээмсэглэн хажууд нь алхана.

==================

Гэрт ороод бидний хэн хэн нь хувцсаа солихоор өрөөндөө орлоо.

Өрөөнөөсөө гарч ирэхэд Сэүн аль хэдийн хувцсаа сольчихсон гал тогоонд авсан хүнсээ янзалж байгаа харагдлаа.

Би "зүгээр дээ, үлдээчих би өөрөө хийе. Харин чи яваад дүүгээ тосоод ир. Онгоц нь наймаас бууна гэсэн биз дээ?" гэхэд

Сэүн тоосон шинжгүй хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэн "зүгээрээ тэр өөрөө олоод ирнэ. Би гэрийнхээ хаягийг явуулчихсан" гэв.

Би түүн рүү чухал хараад "ийм ах гэж байдаг юм уу? жоохон амьтан төөрчихвөл яах юм. Ах ч болдоо. Аав ээжгүйгээр ээ ганцаараа ирж байгаа биз дээ?" гэж бага зэрэг үглэсэн ч Сэүн тоосонгүй.

"Зүгээрээ манай тэр дэлхийгээр нэг тэнээд сурчихсан юм" гэсэн хариултаар амыг минь таглалаа.

Эцэст нь Сэүн явахгүй гэж гүрийснээрээ үлдэж би хоолоо хийнэ.

Би "Сэүн чи тоосоо соруулчих тэгэх үү? гэрээ жоохон цэвэрлэхгүй бол муухай байхаа" гэхэд

Сэүн "за, би гэрээ янзлаад тоосоо соруулчих болохоор чи зүгээр санаа зоволтгүй хоолоо л хий"

Би "ойлголоо, найм өнгөрөөгөөд ядаж дүү рүүгээ залгаарай даа"

Сэүн "за"

/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️Where stories live. Discover now