29. Гэмтэлтэй бараа

10K 1.2K 190
                                    

Ийм хүнд мэдээний дараа амьсгаа авахад ч хэцүү санагдаж байна. Уйлмаар байвч нулимс хүртэл цочролд ороод бөглөрсөн мэт би зүгээр л таг гацаж орхилоо.

Им Сэрёон чи ер нь юу хийчих нь энэ вэ? зүрх сэтгэлээ шархлуулаад зогсох биш бүхэл бүтэн амьдралаа сүйрүүллээ гэж үү?

Яг ийм үед Сэүнийг үзэн ядах ёстой байтал түүнийг сэтгэлдээ нууцхан харуулдаж байгаа би яг галзуурсан байх. Нүдэн дээр нь амьдрал нь сүйрээд үгүй болж байгааг мэдсээр байж тэр хүнийг хайрлах би. . .

Өмнө нь хайр гэдгийг тайлбарлах үг надад олддоггүй байсан юм. Харин одоо бол чадах юм шиг байна. Хайр бол галзуурал өөр юу ч биш. . .

Амьдралдаа хоёр дахь том цохилтыг авсан болоод ч тэр үү шөнө нойр ч хүрсэнгүй. Уйлах ч үгүй, уурлах ч үгүй унтахгүй зүгээр л гөлийж суусаар өглөөг угтлаа.

Нүд минь анилдан бие мах бодь минь амраач гэж шаардаж байсан ч би юу ч хийсэнгүй зүгээр л суусаар.

Гэтэл гэрийн хонх дуугарлаа. Яг одоо хэнийг ирж байгаа тухай бодох ч тэнхэл алга. Зүгээр л маш их мөнгө надад хэрэгтэй. Гэвч надад тэр их мөнгийг май гээд өгөх хүн байгаа гэж үү? зээл авах ч боломжгүй. Өөрт байгаа бүхнээс зарсан ч бүрэн төлж чадахгүй. Би зүгээр л амьдралгүй болчихлоо. Ийм байхад хэн ирэх яах надад хамаатай гэж үү?

Би сонсож байсан ч сонсоогүй мэт сууна. Дахин дахин дараад байсан болохоор арга буюу хаалгаа тайллаа.

Гэтэл Амтат КОКОгын захирал. Надтай гэрээ хийсэн эгч зогсож байлаа.

Түүний зангирсан хөмсөг чухал царай яг л намайг авах гэж ирсэн эрлэгийн элч шиг санагдаж байв.

Би "та-" гэтэл

Захирал "нэхэмжлэл харсан биз дээ? энэ талаар ярьж асуудлаа шийдэх гэж ирлээ" гээд л шууд хажуугаар зөрөн манайд ороод ирлээ.

Гэрт зочин ирсэн байхад яаж зүгээр байгаад байх билээ аяга цай хийж өгсөн болоод түүний өөдөөс харан газар суулаа.

Захирал "Им Сэрёон чи манайхтай хийсэн гэрээгээ зөрчсөн гэдгээ мэдэж байгаа байх. Тийм болохоор гэрээнд заасны дагуу мөнгөн торгуул чамд оногдож байгаа" гэсээр баахан бичиг баримт гэрээ шиг зүйлс гарган миний урд тавилаа.

Би яг одоо зүгээр л сүнсгүй болчихсон юм шиг байна. Уйлаад уурлаад хэнийг ч хамаагүй харааж загнаад бухимдлаа гаргамаар байгаа ч бие минь цаанаасаа ямар ч үйлдэл хийхгүй байна.

/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️Where stories live. Discover now