Сэүн "би газраар унтъя"
Би "за би ор засаад өгье" гээд ороо засах гэж байтал
"Ахаа та" гэж дуугаар бид хоёр сандарсандаа хоёр зэрэг миний ор руу үсрэн орлоо.
Сэүн хурдхан миний мөрөөр тэврэн суув.Жихүн "ахаа та аав ээжтэй мэндлэхгүй юм уу?" гэснээ биднийг харан "аль хэдийн орондоо орчихсон байсан хэрэг үү? уучлаарай, би тэдэнд та хоёрыг унтчихсан байна гээд хэлье дээ" гээд гараад явчихлаа.
Сэүн бид хоёр хоёулаа "вүү" гэсээр амьсгаа гаргав.
Сэүн "тэр уг нь соёлтой л доо гэхдээ тэр соёл нь над дээр үйлчилдэггүй юм. Миний өрөөнд хэзээ ч хаалга тогшиж орж ирдэггүй. Дараагийн удаа ч бас ингээд ороод ирж магадгүй шүү битгий цочоорой" хэмээн тайлбарлалаа.
Би "ойлголоо, би зүгээр гэхдээ чамайг газар унтаж байхад ингээд ороод ирвэл яах уу?"
Сэүн "харин ээ, хоёулаа муудалцсан гээд хэлчих үү?"
Би "тэгэхээр чинь муухай ш дээ. Ах дээрээ ирж хоёрхон хонох гэж байхад нь муудсан гэвэл онцгүй"
Сэүн "тийм ч юм уу. Тэгвэл хаалгаа түгжээд. . .түгжчих юм бол нүдээд зогсчих хүн дээ. Эсвэл хоёулаа. . . ха-мт"
Би бага зэрэг ичсэн ч толгой дохиж орхилоо. Эцсийн эцэст би чинь энэ бүхнийг мэдрэх гэж мөнгө төлсөн хүн ш дээ.
Сэүн "за тэгвэл сайн байна. Хамтдаа унтацгаая" гэсээр инээмсэглэв.
Би "тэгье ээ"
Сэүн "чи унтлагын хувцас өмсдөг үү?"
Би "мэ-мэдээж"
Сэүн "тэгвэл чи эхлээд хувцсаа соль би цонх руу хараад сууж байя. Санаа зоволтгүй дээ би харахгүй" гэсээр цонх руу харан суулаа.
Би солих үгүй дээ эргэлзэж байсан ч ямар гэрийнхээ өмд цамцтай унтах биш бие ч амрахгүй байх гэж бодоод унтлагын хувцсаа өмсөхөөр болов. Гэвч нэг нь даашинз нөгөө нь богино өмдтэй хослол. Даашинз өмссөнөөс дээр байх гэж бодоод шорттой хослолоо өмсөхөөр шийдлээ.
Сэүн үнэхээр надад хэлснээрээ огт эргэж харахгүй цонх руу харан сууна. Гэхдээ л эр хүний дэргэд тэр тусмаа У Сэүний дэргэд хувцсаа тайлна гэдэг зүрхийг минь бараг л зогсоочихмоор үйл явдал болоод байгаа нь энэ.
Сэүн рүү дахин дахин харсаар хувцсаа арай гэж солилоо.
Би "бо-болчихлоо" гэж хэлэхэд
YOU ARE READING
/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️
Romance- Би өөртөө хамгийн том хамгийн сайхан бэлэг бэлдсэн. Маш гоё бэлэг - юу юм? - Найз залуу