1. Онцгой бэлэг

13.7K 1.1K 71
                                    

Им Сэрёон 27 настай.Тогтсон ажил гайгүй цалин.Ганц бие бүсгүйд хангалттай зохицох тав тухтай гурван өрөө байр. Бас жижиг суудлын автомашин. Энэ л миний эцэг эхийн гэрээс гараад хийж бүтээсэн бүхэн минь. Хэн нэгний нүдээр өнгөц харвал маш амжилттай яваа залуу бүсгүй. 

Гэвч амьдралын минь хуудсыг илүү ихээр мэдэх хүмүүсийн хувьд эр хүнд ойртож хамт байж чаддаггүй адаар ааштай онцгүй эмэгтэй. Тийм ээ үнэн миний амьдралд эр хүн гэх зүйл тэдний бий болгодог орон зай гэх юм бараг байгаагүй. Охин насыг минь хуурч авсан тэр өөдгүй залууг эс тооцвол шүү дээ. Үерхэл байсан уу гэж үү? үгүй дээ миний хувьд бүхнээ алдсан ичмээр шөнө байсан бол тэр залуугийн хувьд ганц шөнийн зугаа байсан байх.Үерхлийн талаар гэвэл үерхэж  үзээгүй. Үзээгүй ч гэж дээ ахлах сургуульдаа бусдын хэл амыг дарах гэж хуурамчаар үерхэж байсан. Би тэр хөвгүүнд хичээлийг нь хийж өгнө. Харин тэр надтай үерхдэг гэж бусдад хэлнэ. Тэгээд л болоо бидний харилцаа үүнээс хэтрээгүй. Эр хүний тал дээр ийм л азгүй ч гэмээр түүхтэй нэгэн.

Миний хувьд хичээл ном ирээдүйн ажил мэргэжил минь хамгийн чухал байсан болохоор тэр зүйл дээ ч бүхнээ зориулж анхаарсан. Үүнийхээ үр дүнд хүссэндээ хүрсэн ч эд материал, хөрөнгө мөнгө гэдэг зүгээр л алдаж бас олдог зүйл гэдгийг ухаарсан юм. Харин хүний амьдралд хамгийн чухал зүйл нь хүн өөрөө гэдгийг хожим ухаарсан нь бага зэрэг харамсалтай.

Хүнийг олж, хүнтэй хамт байна гэдэг сайхан сургууль төгсөж сайн ажил хийхээс хэцүү зүйл гэдгийг саяхан л ухаарсан. Саяхан ч гэж дээ гурван жилийн өмнө.

Үе тэнгийн бүсгүйчүүд, найз нэртэй арай дотно байдаг хүмүүс минь урьд нь бүгд л надад атаархаж над шиг болохыг хүсдэг байлаа. Гэтэл  одоо би тэдэнд атаархаж, тэдний хийсэн зүйлийг яагаад хийж болоогүйг өөрөөсөө асуудаг. 

Магадгүй анхны шөнийн азгүй явдлаасаа болсон байж мэдэх ч хүн хүнээсээ зугтаах ёсгүй гэдгийг ойлгоогүй байсан үе байх л даа. Хүнийг аз жаргалтай болгодог зүйл нь эд хөрөнгө биш хүн байдаг гэдгийг ойлгосон болохоор яг гурван жилийн өмнөөс хэрэглээ бас бус зардлаа хасаад зөвхөн өөртөө зориулж өөрийн ирээдүйд хэсэгхэн хугацаанд болов олж авах тэр хүний төлөө мөнгөө цуглуулж эхэлсэн. 

Миний цалин чамлахааргүй. Дээрээс нь гурван жил цуглуулсан мөнгө гэхээр бас л багагүй тоо. Бусад хүнд хэлбэл ганцаараа байсаар солиорсон байна гэх байх л даа. Харин би бол тэгж бодохгүй байна. 

/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️Where stories live. Discover now