Ажлын хаалгаар орсон даруйдаа замд тааралдсан бүх хүнтэй инээмсэглэн мэндлээд өнгөрлөө. Яг одоо би ямар их жаргалтай байгаагаа үгээр хэлж чадахгүй байна.
Сэтгэл санаа сайхан байгаа болоод ч тэр үү надтай мэндлэх хүмүүс ч бас аз жаргал дүүрэн байгаа мэт сайхан санагдана.
Ажлын ширээний ардаас үргэлж дуу чимээтэй ядаргаатай харагддаг ажилчид минь хүртэл өнөөдөр илүү өнгөлөг илүү сайхан харагдана. Тэдний нүүрэнд тодорсон инээмсэглэл яг л надад жинхэнэ хайраа олсонд баяр хүргэх шиг.
Би зүгээр л жаргалтай байна.
Амандаа зөөлөн дуу аялан тайлангаа шивж байтал "юу болсон бэ? хоолны цагаараа хүртэл аз жаргал дүүрэн ажиллаад" гэх дуугаар дээш харвал Минсог инээмсэглэн зогсоно.
Би түүнийг татан дэргэдээ суулгаад "үнэндээ Сэүн эргээд ирсэн" гэхэд
Минсог гайхаж том харснаа хөмсөг зангидан "тэгээд юу гэж байна? муу өөдгүй залууг би ёстой болгоод өгье л дөө. Найзыг минь тэгж их зовоосон байхад" гэсээр чухал царай гаргана.
Би түүний өөдөөс харан инээмсэглэсээр "тэгэх хэрэггүй дээ. Бид хоёр эвлэрсэн. Бас түүний явсан жинхэнэ шалтгаан хүний амь настай холбоотой чухал шалтгаан байсан болохоор би уучилсан" гэхэд
Минсог нөгөө л чухал төрхөө гаргасаар "хүний амь гэнэ ээ? яг юу болсныг ярь" гээд хойш налан туxлан суулаа.
Эргэн тойрноо харахад бүгд өдрийн хоолоо идэхээр явсан байсан болохоор хүнгүй байсан юм. Тиймээс санаа зовох зүйлгүй Сэүний явсан шалтгаан болон яаж эргэж ирсэн. Яаж сэтгэлээ илчилсэн гээд л бүгдийг товчхон бөгөөд ойлгомжтой ярьж өглөө.
Минсог ярианы минь турш чухал царайлан маш анхааралтай сонссоор "ойлгомжтой. Аргагүй байдал юм. Гэхдээ л тэр чамайг маш их уйлуулсан. У Сэүн сайн ах байж болох ч гэсэн. Сайн найз залуу байж чадаагүй. Тиймээс үүнийхээ өрд чамайг дэндүү их хайрлах хэрэгтэй юм байна" гэв.
Би инээмсэглэн "тэр хайрлах байхаа" гэж итгэл дүүрэн хэлэхэд
Минсог "чамайг ийм аз жаргалтай байгааг харах үнэхээр сайхан байна. Бас тэр үед чамаас сэтгэлээ татаж авсандаа баяртай байна. Би чамайг ийм ихээр жаргалтай байлгаж чадах байсан үгүйгээ мэдэхгүй юм" гэсээр инээмсэглэн над руу харлаа.
Би "гэхдээ чам шиг найзтай болсондоо үнэхээр баяртай байдаг"
Минсог "би ч гэсэн" гээд хамраа үрчийлгэн инээмсэглээд босоод явлаа.
YOU ARE READING
/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️
Romance- Би өөртөө хамгийн том хамгийн сайхан бэлэг бэлдсэн. Маш гоё бэлэг - юу юм? - Найз залуу