Ажлын өдрүүд урсан өнгөрсөөр Минсогын гэрт зочлохоор болсон ч одоо хүртэл зочилж амжаагүй л байна. Учир нь жилийн эцэс гээд манайх ажил ихтэй байгаа болохоор Минсог бид хоёр хэн хэн нь маш завгүй байгаа.
Сэүний өвлийн амралт маргаашаас эхэлнэ. Тиймээс тэр өнөөдөр сургууль дээрээ бага зэрэг оройтох байх.
Ажлаасаа бас л салж унах гэж байгаа ядарсан амьтан хөлөө чирсээр ирлээ.Сэүн ирээгүй байсан болохоор хаалгаа нээхээр цүнхээ ухтал гэрийн түлхүүрээ олсонгүй. Зөндөө олон ухаж бараг л цүнхэнд байгаа зүйлсээ асгах шахсан ч байсангүй. Гайхсан даа доош бууж машиндаа хайсан ч бас л байсангүй.
Бодоод байхад өдөр ажил дээр байхдаа цүнхнээсээ гаргаж тавиад буцааж хийгээгүй бололтой.
Өөрийгөө хараасаар эргээд дээш өгслөө. Сэүнийг ирэх болж байна уу aасуухаар залгасан ч тэр утсаа авахгүй байв.
Гэрийнхээ хаалгыг налан газар суусаар утсаа оролдож байтал "Сэрёон юу хийж байгаа юм?" гэх дуугаар дээш харлаа.
Минсог хогоо хаях гэж байгаа бололтой гартаа ууттай хог барьсаар зогсох ба миний байгаа байдалд нэлээд гайхсан бололтой том нүдэлсээр зогсоно.
Би "би харин гэрийнхээ түлхүүрийг ажил дээрээ мартчихсан байна" гэсээр дээш босоход
Минсог "өө баларсан юм. Найз залуу чинь ирээгүй юм уу?"
Би хөнгөн санаа алдаад "харин тийм ээ, өнөөдөр оройтох бололтой"
Минсог "залгаж асуусан нь дээр биш үү?"
Би "залгасан утсаа авахгүй байна лээ" гэхэд
Минсог "өө тэгвэл түр манай ороод байж бай л даа. Дээр урьсан оройн хоолоо одоо идэхэд болно ш дээ. Уг нь чамайг оройн хоол идэх өдөр тусгай гоё ширээ засна гэж бодож байсан юм сан. Гэхдээ дараа тэгж болох байлгүй дээ. Өнөөдрийн хоолны зэс их энгийн шүү" гэж инээмсэглэсээр гэрийнхээ хаалгыг нээлээ.
Би гараа саван "хэрэггүй дээ, Сэүн удахгүй ирчих байх. Би багцаа мэдэж байна" гэхэд
Минсог "тэгсэн ч гэсэн утсаа авахгүй байгаа хүнийг хэзээ ирнэ гэж хүлээх билээ дээ. Санаа зовох хэрэггүй дээ манайд ороод хоолоо идээд амарч бай. Өнөөдөр ч бас их ажилтай байсан биз дээ? би хүртэл ингэж их ядарсан байхад чи адилхан л байх ёстой" гэсээр дахиж шалтаг тавих боломжгүй шууд л гэр лүүгээ түлхэн орууллаа.
Би бага зэрэг санаа зовсондоо үүдэнд нь томоотой зогсоно.
Минсог "гадуур хувцсаа нааш нь өгчих, тэгээд зочдын өрөөнд ороод сууж бай би одоохон" гэсээр миний гадуур хувцсыг авч өлгөөд өөрөө ууттай хогоо барьсаар гараад явчихлаа.
YOU ARE READING
/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️
Romance- Би өөртөө хамгийн том хамгийн сайхан бэлэг бэлдсэн. Маш гоё бэлэг - юу юм? - Найз залуу