Саяхан л хэзээ өнгөрнө гэж бодож байсан өдөр хоног нисэх мэт өнгөрсөөр зул сарын баяр хаяанд тулан ирж. Ажлын амралт ч эхэлсэн болохоор би хоёр долоо хоног амарна.
Өмнө нь энэ амралт маш урт ганцаардал шиг санагддаг байсан бол одоо харин ч юу болох бол юу хийх үү? яах уу? гээд л маш олон мөрөөдөл төсөөлөлд автсан сайхан өдрүүд болж өнгөрөөд байна.
Сэүн бид хоёр өнөөдөр гэртээ засах мод болон түүнийг чимэглэх тоглоомоо авахаар дэлгүүр орж байна. Үнэнийг хэлэхэд би энэ байранд орсноос хойш нэг ч удаа мод засаагүй тиймээс манай гэрт шинэ жилийн гэх юу ч байгаагүй юм. Үүнд Сэүн нэлээд гайхсан харагдсан.
Ямар ч байсан бид одоо авах гээд явж байна.
Би "энд зогсчих уу?"
Сэүн "тэгье дээ, өөр зогсоол байхгүй юм шиг байна. Хүн ихтэй байна"
Би "харин тийм ээ, баяр дөхсөн болохоор тэр байх"
Сэүн "тийм ээ"
Бид машинаа зогсоолд тавиад дэлгүүр руу алхахад хаа сайгүй гэр бүл найз нөхөр, залуу хос гээд л ер нь ганцаараа явж байгаа хүн алга. Өмнөх жилүүдэд байсан бол энэ бүхэн намайг улам ганцаардуулж гуниглуулах байх. Гэвч одоо бол энэ бүх зураглал харин ч хүйтэн өдрийг дулаацуулж сэтгэл аз жаргал мэдрүүлсэн таатай дурсамж болж байна.
Эргэн тойрноо учиргүй ширтэж байсан намайг Сэүний яриа бодлоос тасаллаа.Сэүн "юу болсон бэ? Яагаад ингэж хараад байгаа юм?" гэсээр гайхсан янзтай надаас асууна.
Би хөнгөн санаа алдаад "өмнө нь энэ бүх зураглал үргэлж намайг ганцаардуулж уйтгартай хачин болгодог байсан. Гэтэл одоо чи дэргэд байгаа болохоор харин ч эсрэгээрээ бүх зүйл сайхан харагдаад байна" гээд Сэүн рүү харахад
Сэүн "ингэвэл бүр ч гоё санагдах байх" гэсээр гараас зөөлөн атгалаа.
Би хөтөлсөн гар руугаа харан "тийм ээ бүр ч гоё байна" гэхэд Сэүн инээмсэглэсээр намайг хөтлөн дотогш орлоо.
Том дэлгүүр болоод тэр байх үлгэрийн гэмээр л сайхан чимэглэж хаа сайгүй шинэ жилийн сайхан дуу эгшиглэнэ.
Бидний адил гараа хөтөлсөн аз жаргал дүүрэн хосууд хаа сайгүй.
Сэүн "тэрийг хардаа" гэсээр дээд давхар руу заахад Кино театр байгаа харагдлаа.
Би "тэгээд?"
Сэүн "дэлгүүр хаах болоогүй юм чинь хоёулаа гоё кино үзэх үү?" гэсээр над руу харлаа.
YOU ARE READING
/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️
Romance- Би өөртөө хамгийн том хамгийн сайхан бэлэг бэлдсэн. Маш гоё бэлэг - юу юм? - Найз залуу