Инбинийг ингэж хэлэхэд бүгд бидэн рүү харлаа.
Би бага зэрэг сандран "сайн байцгаана уу? Им Сэрёон гэдэг" гээд мэндлэхэд
Инбинь "мэдээж миний залуутай танилцсан байх. Жунины цаана хоол хийж байгаа манай ерөнхий тогооч бол Ду Кёнсүү. Яг түүний өөдөөс хараад тухыг олсон сууж байгаа бүсгүй бол Хэри Кёнсүүгийн найз бүсгүй. Манай нүүна бүлгийн толгойлогч анхны нялх ногоо зулгаасан адтай хүүхэн" гэж сүртэй нь аргагүй танилцууллаа.
Би "сайн байна уу?"
Хэри "сайн сайн уу" гээд инээмсэглэлээ.
Инбинь "Хэри Кёнсүүгээс дөрөв эгч. Чи насны зөрүүд эмзэглээд байдаг байх аа? Одоо чи нүүна бүлгийн гишүүн болсон болохоор харин ч даам гэдгийг ойлгох болно. За тэгээд тэр цаана нүдээ нээх тэнхэлгүй арзайж сэгсийгээд сууж байгаа хүн бол Ким Жундэ. Тэр ойрын хэдэн шөнө, шөнийн ээлжид ажиллаж байгаа юм"
Би "шөнийн ээлж ээ? Баяр болж байхад амардаггүй юм уу?" гэж асуухад
Инбинь толгой сэгсрээд "Сэүний чамайг нялхаараа гээд байсан нь үнэн байж л дээ. Би өөр шөнийн ээлж ярьж байна. Харин тэр шар малгайтай хүүхэн бол Дахи, Жундэг шөнийн ээлжид дайчилж байгаа том босс. Тэр хоёр хүүхэд хийх шинэ төсөл дээр хичээнгүйлэн ажиллаж байгаа юм" гэх нь тэр.
Одоо л тэр шөнийн ээлжийг нь ойлгож байна. Бага зэрэг ичсэндээ зүгээр л толгой дохилоо.
Инбинь "Дахи Жундэгээс гурав эгч. Би Жунинаас хоёр эгч. Бүгд нялх ногоо зулгаасан овсгоотой хүүхнүүд шүү" гэсээр нүдээ ирмэлээ.
Би "Танилцсан даа таатай байна"
Инбинь "ерөнхийдөө манай бүлэг нэг иймэрхүү хоёр нь ирээгүй байгаа. Чанёол гээд үлэмж биетэн бий одоогоор Японд байгаа найз бүсгүй нь баяраар хамт байх гээд явсан. Дараа танилцуулна"
Би "би тэр хоёрыг таних юм байна. Төрсөн өдрөөр нь уулзаж байсан"
Инбинь "за за тийм бол ингээд манай бүлэгт тавтай морил. Өөр тайлбар байхгүй" гээд инээмсэглэлээ
Хэри "хүн амьтан дээрэлхээд байвал Инбиньд хэл тэгээд чи түүнийг дахин харахгүй. Инбинь үл мөр ч үлдээхгүй. Наадах чинь энд байгаа хамгийн аймаар хүн"
YOU ARE READING
/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️
Romance- Би өөртөө хамгийн том хамгийн сайхан бэлэг бэлдсэн. Маш гоё бэлэг - юу юм? - Найз залуу