24. Манай аав ээж

9.6K 1K 114
                                    

Би гайхсан даа яахаа мэдэхгүй Сэүн рүү хартал Сэүн инээмсэглэн "манай аав ээж" гэх нь тэр.

Бурхан минь гэж тэр аав ээжийгээ ирж байгаа гэж юу ч хэлээгүй шүү дээ!!

Би одоо ч багагүй шоконд орсон тул тэдэн рүү том харсаар "с-сайн байна уу?" гээд бөхийлөө.

Гэтэл нүүр дүүрэн инээмсэглэлтэй залуу бүсгүй шиг л эрч хүчтэй ганган эмэгтэй, товчхондоо бол Сэүний ээж "ийм ёсорхуу байх хэрэггүй дээ" гэсээр намайг тэвэрлээ.

Цаана нь инээмсэглэн зогсох Сэүний аав өндөр, дэгжин хувцасласан. Нас нь нэлээд явсан боловч ямар ч хүн хараад царайлаг гэж хэлмээр ах зогсож байв. Сэүн ч бас хөгшрөх юм бол ийм л болох байх гэсэн бодол толгойд минь шууд л харван орж ирсэн юм.

Сэүний аав "сайн уу уулзсандаа таатай байна" гээд намайг тэвэрлээ.

Би одоо ч яахаа мэдэхгүй сандарч байх зуур Сэүн аав ээжийгээ орохыг уриад гадуур хувцсыг нь өлгөж өглөө.

Би сая л ухаан орсон мэт "ш-шууд гал тогооны өрөө рүү орцгооё, удаан ниссэн болохоор ядарч байгаа биз дээ? би та хоёрыг ирнэ гэж мэдээгүй байсан болохоор сүртэй хоол бэлдэж чадсангүй" гэж хэлэхэд тэр гурав гараа угаахаар угаалгын өрөө орж харин би түрүүлж гал тогооны өрөөнд орж аав ээжид нь нэмж будаа аягалаад ширээгээ томруулж заслаа.

С.ээж "Сүртэй зүйл бэлдэж чадаагүй гээд байсан үнэхээр сайхан ширээ байна" гээд ширээнд суулаа.

Сэүн бид хоёр зэрэгцэн сууж Сэүний аав ээж нь өөдөөс харан сууна.

Би ямар яагаад гэнэт хүрээд ирэв гэж асуухтай нь биш юу ярихаа мэдэхгүй чимээгүй л сууна.

С.аав "Солонгос хоол идээгүй ямар удаа вэ, танай ээж чинь Солонгос хоол хийхдээ угаасаа муу байсан юм.Тийм болохоор Соллонгос хоол бараг хийдэггүй" гэсээр инээмсэглэхэд

С. ээж аав руу нь муухай хараад "тэгээд сайн хийдэг эхнэр авахгүй яасан юм?" гэхэд

С.аав "чамтайгаа л хамт байвал ямар хоол идэх нь чухал биш шүү дээ хань минь" гэсээр ээжийнх нь будаан дээр мах тавьж өглөө.

Тэдний ийм байдлыг хараад өөрийн эрхгүй инээмсэглэн суух зуур Сэүн ч бас миний аягатай будаан дээр мах тавиад "битгий их гайхаарай энэ хоёр одоо ч арван наймт шиг л нялуун халуухан хэвээрээ" гэв.

Би ямар аан тийм үү за гэж хэлэлтэй нь биш зүгээр л Сэүн рүү том харлаа.

С.аав "Сэүн Жихүн хоёр үргэлж бид хоёр атаархдаг юм" гэсээр инээмсэглэхэд

/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️Where stories live. Discover now